​Бизнесээ хүчирхэг болгох 5 дадлыг хэвшүүлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 38 секунд
​Бизнесээ хүчирхэг болгох 5 дадлыг хэвшүүлье

​Бизнесээ хүчирхэг болгох 5 дадлыг хэвшүүлье

 

Бизнес эрхлэгчид бизнесийн хувьд, амьдралынхаа хувьд ч бүх зүйл хангалттай гэж хүлээн зөвшөөрч өсөж хөгжих үйл явцыг зогсоодог нь харамсалтай. Би эхний бизнесээсээ хүнд хэцүү арга замыг суралцсан. Яагаад гэвэл үүнд гол санаа, арга оршиж байсан юм. Тиймээс дараагийн бизнесээ эхлүүлж өөрийнхөө шилдэг хувилбарыг олохын тулд тасралтгүй суралцсаар л байна. Үр дүн жил ирэх тутам огцом өсөлттэй байгаа юм.

Тасралтгүй өсөж хөгжин, хүчтэй бизнес эрхлэгч болох чухал 5 энгийн аргыг танилцуулж байна. Хэрэв та шаргуу ажиллаж амжилтанд хүрэхийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа бол эдгээр аргууд таны ажил, амьдрал, бизнесийг өндөр түвшинд аваачих болно. Та хэр их хөрөнгөжих нь хамаагүй харин хэдий чинээ өндөрлөгт хүрэх нь чухал юм шүү.

1. Эрүүл дадал зуршилтай болох

Зуршил бол таны амьдралын өөрчлөх гол түлхүүр билээ. Энэ нь хийх ёстой зүйлсийн жагсаалтад бичигдэх зүйлс биш харин таны амьдрах арга зам байх ёстой. Эрүүл дадал зуршлийг бий болгох нь тогтмол өөрчлөлтөөр амьдралын хэв маягийг солих явдал юм. Амьдралын болоод бизнесийн зорилгодоо хүрэхэд туслах дадал зуршлийг бүтээ. Эцсийн эцэст бизнес чинь амжилтгүй байгаа бол амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэсэн үг. Дасгал хөдөлгөөн, эрүүл хоолны сонголт, ном унших гэх мэтчилэн цөөн хэдхэн зүйлсийг дадал зуршил болгосноор таныг өндрөөс өндөрт аваачих болно.

2. Үргэлж суралцагч бай.

Эксперт гэх статустай болохын тулд тасралтгүй суралцагч байх хэрэгтэй. Хийж буй зүйлээ сайжруулах боломжит шинэ зүйлийг суралцаарай. Долоо хоног бүр нэг шинэ ном эхлүүлэх зорилго тавих гэх мэтчилэн.

Сургалтанд суух, багш хөлслөх, интернет ашиглах гэх мэтээр суралцах нь танд болон таны бизнест туслах стратегийн талаарх мэдлэгийг хуримтлуулна. Маш олон экспертүүд зөвхөн оюун санааны мэргэжилтнүүд байдаг. Харин жинхэнэ эксперт амьдралынхаа турш суралцагч байдаг.

3. Амжилттай бизнес эрхлэгчдийн хурц ухаанаас суралцъя

Хэн нэгэн амжилттай бизнес эрхлэгчтэй ярилц. Тэд амжилтад хүрэх хамгийн чухал зүйлийг танд хэлж өгөх магадлалтай төдийгүй та сайн зөвлөгчтэй болно. Мөн тэл таны хараахан ойлгоогүй зүйлсийн бэрхшээлийг олж хардаг ба тэдэнд амжилтанд хүрэх гайхалтай туршлага бий. Саруул ухаантай бизнес эрхлэгчид, амжилттай яваа хүмүүс бол өсөж хөгжих нэг арга юм.

4. Амжилтанд хүрсэн ч хэзээ ч битгий сэтгэл хана

Сэтгэл ханасан байдал таны өсөлтийг зогсоох болно. Амжилтанд хүрсэн мэт мэдрэмж төрөх, байр сууриа олсон мэт аз жаргалтай байгаа бол та яг одоо эрсдэлтэй байдалд байна. Ажил, амьдралын хувьд бүх зүйлд талархах хэрэгтэй ч үүнийг өөрөө бахархах сэтгэл ханах мэдрэмжтэй андуурах хэрэггүй. Тодорхой зорилгодоо хүрсэн ч цааш ахих мянга мянган том зорилго бий гэдгийг бүү мартаарай.

5. "Яагаад"-д хамгийн ихээр анхаарлаа хандуул

Та бизнесээ ямар нэгэн шалтгаантай эхлүүлсэн. Энэ шалтгаан бол гайхамшигт яагаад. Зөвхөн ашгийн төлөө бизнес хийдэг хүмүүс удаан хугацаанд оршин тогтнож чаддаггүй. Харин асуудлыг шийдвэрлэхийн тулд бизнесээ эхэлсэн үед хөгжилдөө хэрхэн анхаарах тухай анхаарлаа хандуулдаг.

Үргэлж ямар нэгэн зүйлийг хариултыг хайж бяцхан хүүхэд шиг "яагаад" гэх асуултын хариултыг хай. Амжилтанд хүрэх өөр өөр түвшин байдаг гэдгийг ухаарсан бол бизнесээ эхлэх шалтгааныг хэзээ ч алдахгүй.

Өнөөдрөөс эхлэн энэ зөвлөгөөнөөс өөрт хэрэгтэй нэгийг хэрэгжүүлээрэй. Амжилтанд хүргэх бизнес болоод амьдралын тогтолцоог бий болгох эрүүл дадал зуршлийг бий болгоорой. Амжилтыг тань жижиг зүйлс хойш татахыг бүү зөвшөөр.

Эх сурвалж: enterpreneur.com

Сайжруулсан шахмал түлшнээс дээж авахад стандартад нийцсэн дүн гарчээ
Сайжруулсан шахмал түлшнээс дээж авахад стандартад нийцсэн дүн гарчээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.