Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж хүсэлт гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 10 секунд
Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж хүсэлт гаргажээ

Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж хүсэлт гаргажээ

 

cb5ac653ee9b0353ba48b4d56a019464

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны захирлаар ажиллаж байсан Ж.Мэндбаяр УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдолын байнгын хорооны дарга О.Баасанхүүд хүсэлт гаргажээ.

Ж.Мэндбаяр өөрийнх нь хөрөнгийг дуудлага худалдаанд оруулахдаа хэд дахин багаар үнэлсэн. Дөрвөн давхар барилгыг ганцхан өрөөнийх нь хэмжээгээр үнэлэхээс эхлээд олон асуудал бий. Тиймээс сураггүй болсон хөрөнгөө одоогийн зах зээлийн үнээр үнэлүүлж, төлүүлэх хүсэлтэй байгаа ажээ. Тиймээс Глобын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж хууль бус үйлдэлүүдийг илрүүлэн дахин хянаж үзэхийг УИХ-ын гишүүн, Өргөдөл гомдолын байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс хүсчээ.

Тэрхүү хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА 

О. БААСАНХҮҮ ТАНАА

Хүсэлт гаргах нь

Миний бие Глоб кредит ХЗХ-ны гэх эрүүгийн хэрэгт холбогдон 2006 оны 1-р сарын 14-ний шөнө баривчлагдан хоригдож улмаар 10 жилийн чанга дэглэмтэй хорих ялаар шийтгүүлэн биеэр эдлээд 2015 оны 4-р сарын 10-нд суллагдсан юм. Энэ зуур зөвхөн миний хөрөнгийг битүүмжлэн хураагаад зогсохгүй хохирол барагдуулах нэрийн дор миний гэр бүл, ойр дотныхны хөрөнгийг хомроголон хураасан боловч шүүхээс тогтоосон 11.7 тэрбум төгрөгийн хохирлыг хангалттай төлөөд цаана нь үлдэх байсан хөрөнгийг хууль дүрэм гажуудуулан элдэв аргаар үнэгүйдүүлэн завшиж үрэгдүүлэн дөнгөж 2.0 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг хаажээ. Хэдхэн жишээ дурьдахад:

  1. “Глоб Центр” зочид буудлын цогцолборыг хохирогчид ажиллуулан ашгаар нь тодорхой хэмжээний хохирлоо барагдуулж байхад ШШГБ-аас хураан авч цоожилсоноор олон жил эзэнгүйдүүлэн тонуулж, өвөлд нь хөлдөөж зунд нь хайлуулсаар доторхи тавилга, тоног төхөөрөмжүүдийг нь бүгдийг ялзруулж хөгцрүүлж муутгаад дахин үнэлүүлж бүх эд хөрөнгийг болон барилгыг дахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт /хавсралт 1/ гаргуулах замаар үнийг нь тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс даруй 6 дахин, Хууль Зүйн Яам, Сангийн Яамны хамтарсан комиссын үнэлсэн 4.3 тэрбум төгрөгийн үнэлгээнээс даруй 3 дахин хямдаар буюу 1.57 тэрбум төгрөгөөр тогтоолгон дуудлага худалдаанд оруулж ердөө ганцхан сая төгрөгөөр дээшлүүлэн худалдсан байна. Энд л гэхэд 7.0 тэрбум төгрөгийн алдагдал учруулжээ.
  2. Зөвхөн засал чимэглэл нь дутуу байсан “Глоб оффис”-ын подвалтайгаа 4 давхар, 1180м2 талбай бүхий 4 давхар шинэ барилгыг 3 давхар 254м2 дутуу барилга гэж бичээд 254м2 дутуу барилгын хэмжээнд үнэлэн худалдаж. Үүнийгээ зохих албаныхан шүүхийн шийдвэр дээр 254м2 гэж тодорхой бичсэн хөрөнгийг зарсан гэж 254м2 гэж бичсэн бас нэг шийдвэр үзүүлэн тайлбарлах боловч эрүүгийн хэгийн архивт байгаа шүүхийн шийтгэх тогтоолын хавсралтад “3 давхар” л гэж бичсэн болхоос 254м2 гэж огт бичээгүй /хавсралт 2/ байх юм. Энд хэн нэгний санаатайгаар хуурамч хавсралт хийж надад 3.0 тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан байна.
  3. 2600 м2 талбайтай, 700.0-гаад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, төв зам дагуу мөн л 3.0 тэрбум төгрөгт хүрэх ханш бүхий А зэрэглэлийн газрыг 70-хан сая төгрөгөөр өгч ИТХ-ийн 177-р зүйлийг бүдүүлгээр зөрчин гаргасан ЗГ-ын 242-р тогтоол гэгч хууль бус шийдвэрээр үнэгүйдүүлсэн байна.
  4. Миний аав С. Жудагийн эзэмшлийн 1 хашаа байшинг газрынх нь хамт мөн миний дүү Ж Энхбаярын эзэмшлийн 2 газрыг ямар ч мэдэгдэлгүйгээр хомроголон худалдаж орлогыг нь миний төлөх учиртай төлбөрт шилжүүлсэн байна.
  5. Дүү Ж. Энхбаярын 300.000.000 сая төгрөгийг барьцаалаад миний эхнэр М. Цэцэгмаад оноосон торгуулийн ялыг уг мөнгөнөөсөө төлвөл үлдсэнийг нь олгоно гэж шантаажилсаар М. Цэцэгмаагийн 21.0 сая төгрөгийн торгуулийг Ж. Энхбаяраар төлүүлж байж үлдсэн мөнгийг нь олгосон байна. Ийм аргаар түүний 300.000.000 сая төгрөгийг 5 жил түгжин өөрсдөө ашигласан байна.
  6. М. Цэцэгмаагийн торгуулийн ял эдлэх хуулийн хугацаа өнгөрсөн хойно хууль бусаар уг ялыг хууль бусаар эдлүүлсэн байхаас гадна ганц худагт хоригдсон хоногт нь дүйцсэн хэмжээг торгуулиас нь хуулийн дагуу хасах учиртай атал хасалгүйгээр төлүүлсэн байна. Түүгээр ч үл барам торгуулийн21.0 сая төгрөгийг уг асуудлыг сөхөх хүртэл төрийн санд хийлгүй хэдэн жил зувчуулан ашиглаж байжээ.

-2-

  1. М. Цэцэгмаад оноосон төлбөрийг түүний эзэмшлийнх нь 1 обект болон 1 газрыг худалдах замаар төлүүлсэн хэрнээ төлүүлээд илүү гарсанмөнгийг нь одоо хүртэл түүнд буцаан олголгүй хохироож байна.
  2. Түүнчлэн үнэгүйдүүлсэн бусад жишээг болон 13 газар огт ор сураггүй болсон гэх мэтийн бүр байхгүй болсон хөрөнгүүдийг тооцвол олон тэрбумын хохирол учирсан байна.
  3. Хөрөнгийг нь зарж эргэн төлүүлэх нөхцөлтэйгөөр хохирлын 50%-ийг буюу 5,9 тэрбум төгрөгийг төрөөс “түр төлсөн” боловч хөрөнгийг дээрхи жишээгээр үрэгдүүлэн завшиж, бусдад бага үнээр хөлжих боломжийг олгосоноор төрийн хөрөнгийн эзэн 3.0 сая ард түмэн мөн хохирч үлджээ.

Өмнө нь УИХ-аас ажлын хэсэг томилогдон ХЗХ-дын хэргийн учрыг олхоор ажиллаж байсан. Мөн Хууль Зүйн Сайд Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ХЗХ-дын хөрөнгийг хэрхсэн талаар шалгалт хийсэн боловч аль аль нь асуудалд нэг бүрчлэн хандалгүй “ерөнхийдөө төрийн буруу байна” гэсэн тоймдүгнэлт гаргасан нь Глобын гэх хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор хураагдсан хөрөнгийг хадгалж хамгаалах, худалдан борлуулах бүх ажиллагаа дээрхи жишээгээр хууль бусаар хийгдсэнийг илрүүлэлгүй орхиход хүргэснээр 1233 хохирогч төдийгүй байна. Надад болон миний гэр бүлд учирсан хохирол буянаараа болог. Бидэнд хөрөнгө мөнгө үлдэх эсэх нь хамаагүй, хамгийн гол нь Глобын хэрэгт хураагдсан хөрөнгөтэй холбоотой бүх ажиллагааг шалган хууль бус дуудлага худалдаануудыг хүчингүй болгож бүх хөрөнгийг Иргэний Хуулийн 177-р зүйлийг ягштал баримтлан зах зээлийн үнэ ханшаар нь дахин худалдан борлуулах замаар иргэдийн болон төрийн хохирлыг төлөх нь шударга ёсонд гүнээ нийцнэ.

Иймд УИХ-аас ажлын хэсгийг дахин байгуулж Глобын гэх хэргийн хохирлыг төлүүлэхээр хийгдсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд бүхэлд нь шалгалт хийж хууль бус үйлдэлүүдийг илрүүлэн болон хөрөнгийг зах зээлийн ханш, хэлбэр, чанар, байдлыг нь харгалзан үнэлэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулах боломжыг олгосон ЗГ-ын 242-р тогтоол гэгчийн учрыг олж зохих арга хэмжээг авч өгнө үү?

 

Хүсэлт гаргасан Жудагийн Мэндбаяр

ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.