Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарын хэрэгт С.Эрдэнэ холбоотой байж болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарын хэрэгт  С.Эрдэнэ холбоотой байж болзошгүй

Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарын хэрэгт С.Эрдэнэ холбоотой байж болзошгүй

Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг баривчлан саатуулсан тухай манай сайт анх мэдээлсэн билээ. Тэдэнтэй холбоотой өөр шинэ мэдээллүүд  ирсээр байна. Өнөөдрийн байдлаар тэдэнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Энэ нь албан тушаалаа ашиглан их хэмжээний эд хөрөнгө завшсан буюу үрэгдүүлсний улмаас  хохирол учруулсан этгээдэд  үүсгэх хэргийн зүйлчлэл юм. Тэд халамж үйлчилгээний мөнгийг завшихын тулд хорь орчим компанийг өөрсдийн ах дүү, найз нөхдийн нэр дээр байгуулсан бололтой. Мөн энэ хэрэгтээ өөрсдийн дүү нарыг татан оролцуулж, ойролцоогоор 4,5 тэрбум төгрөг завшсан байх магадлалтай ажээ.  Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан С.Эрдэнэ ямар нэг байдлаар холбоотой гэх мэдээлэл байна.  С.Эрдэнэ өөрийн ажиллаж байсан яамныхаа мэдлийн шинээр баригдаж буй албаны барилгын зураг төслийг дураараа өөрчилж, зарим өрөө тасалгааг  орон сууцны  зориулалтаар ашиглах гэж байсан нь хяналт шалгалтаар илэрсэн ч тэгсхийгээд  хав дарагдсан байлаа. Харамсалтай нь бас уг барилга дээр хүний амь үрэгдсэн гашуун түүх хуучраагүй байгаа юм. Зарим эх сурвалжууд  “Д.Баярсайхан, Ч.Эрдэнэбулган нарын хэрэгт С.Эрдэнэ яалт ч үгүй холбогдож таарна” гэж байна. Учир нь цагдаагийн мөрдөгчдийн гарт С.Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт олдсон сурагтай. Хэрвээ энэ үнэн бол нэлээд том бүлэглэл нийгмийн халамжийн мөнгө рүү хуруу дүржээ. 

Б.Отгонбаяр

Tumen.mn

Олны танил ганц бие ээжүүд
Олны танил ганц бие ээжүүд
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.