Э.Бат-Үүлийн “хэрэг”-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 52 секунд
Э.Бат-Үүлийн “хэрэг”-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов

Э.Бат-Үүлийн “хэрэг”-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов

Өчигдөр Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд хотын захирагч Э.Бат-Үүлд холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ.  Иргэн Т.Мөнх-Оргил өөрийн Twitter-т үзэл бодлоо илэрхийлсний төлөө нэр төрд халдлаа хэмээн хотын захирагчийг шүүхэд өгсөн байв. Э.Бат-Үүл урьд нь “Өдрийн  сонин”-д  өгсөн ярилцлагадаа “...интернетээр баахан хараал урсгасны дараа таашаал авдаг болтой юм. Тийм өвчтэй, шар хадны галзуучуудын үгээр үг хийж болохгүй” гэсэн нь ийнхүү шүүхдэхэд хүргэжээ.  Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Мөнх-Оргил, хариуцагч Э.Бат-Үүлийн өмгөөлөгч В.Гомбодорж нар оролцсон байна. Шүүгч Б.Ганболдын даргалсан шүүх бүрэлдэхүүн харин Т.Мөнх-Оргилын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Б.Отгон Эх сурвалж: Tumen.mn

 Энэтхэгээс вакцин оруулж ирэх бэлтгэлээ хийж байна
Энэтхэгээс вакцин оруулж ирэх бэлтгэлээ хийж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.