Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, 477 оюутныг ажилд зуучиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, 477 оюутныг ажилд зуучиллаа

Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, 477 оюутныг ажилд зуучиллаа

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зохион байгуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн түвшин 53.7 хувь, ажилгүйдлийн түвшин 4.3 хувьтай байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 56.1 хувьтай байгаа.

2018 онтой харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн түвшин 4.3 пунктээр өсөж, ажилгүйдлийн түвшин 3.3-аар буурч, ажиллах хүчний оролцооны түвшин 2.7 пунктээр өссөн. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн ажил үйлчилгээнд 69,000 иргэн хамрагдлаа.

Өнөөдрийн байдлаар ажил олгогчоор бүртгэгдсэн 482 аж ахуйн нэгж, байгууллага 2,093 ажлын байрны захиалга өгч, 3,673 иргэнийг “E-job” системд бүртгэж, 948 иргэнийг ажилтай болгосон. Цагийн ажлын байрны “One day job” аппликэйшн ажиллуулж, их, дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн Оюутныг дэмжих 18 төвтэй хамтран ажиллаж, 477 оюутныг цагийн ажилд зуучиллаа” хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Найзуудаа бусдад худалдсан гэх эгч, дүү хоёр шоронд суугаад гарав
Найзуудаа бусдад худалдсан гэх эгч, дүү хоёр шоронд суугаад гарав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.