ГЕГ-ын төсвийг “Шилэн” Цогоогоор шалгуулья
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 5 секунд
ГЕГ-ын төсвийг “Шилэн” Цогоогоор шалгуулья

ГЕГ-ын төсвийг “Шилэн” Цогоогоор шалгуулья

Өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан нэг сэдэв бол ЗТЯ-ны дэд сайд асан "Шилэн" Цогоо буюу Б.Цогтгэрэлийн төрийн байгууллагад хийсэн Шилэн данс-ны нэгжлэг байв.
Тэрбээр  "Шилэн данс"-нд гэнэтийн нэгжлэг хийж олон ч хүнийг зүрхний эм уухад хүргэсэн.
Тэгвэл манай сайтын зүгээс энэ удаад Аудитын Ерөнхий газар болон "Шилэн" Цогоог ГЕГ-ын Шилэн данс болон төсөвт нэгжлэг хийж төсвийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг зорив.
Учир нь 2018 онд манай сайтын зүгээс ГЕГ-ын дарга Б.Асралтын буруутай үйлдлээс болж улсад 950 сая төгрөгийн хохирол учирлаа" гэх нийтлэлийг олонд хүргэж байв. Өөрөөр хэлбэл, Б.Асралт даргын мэдлэг хүрэхгүйн улмаас татвар төлөгчдийн 950 сая төгрөг урсаж алга болсон гэсэн үг.
Ингээд баримтаас иш татахад

"Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Улаан 2017 оны 12 дугаар сарын  15-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт асуулга тавьсан байна. Тэрбээр "ГЕГ-ын удирдлагын зүгээс төрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчих, төр нийгмийн ашиг сонирхлыг хохироох, татвараас зайлсхийж улсын төсвийн орлогыг хомсдуулах үйлдэл гаргах болсон тухай ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал гарах болсон. ГЕГ-ын дарга 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр А/162 тоот тушаал гаргаж, "Татваргүй барааны дэлгүүр" ажиллуулах зөвшөөрөл олгохдоо хууль журам зөрчсөн, сонгон шалгаруулалт явуулаагүй, энэхүү хууль бус үйл ажиллагааны улмаас 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж улсын төсөвт хохирол учирсан тухай мэдээлэл ирсэн байна. Мөн 10 дугаар сард дээрх шийдвэрээ цуцалснаар бизнес эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн дотоод, гадаад үйл ажиллагаанд саатал, хохирол гарч, төлбөр торгуулийн асуудал яригдаж эхэлжээ. Энэ байдал нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төсвөөс барагдуулдаг байсан буруу жишиг давтагдахад хүргэж болзошгүй байна гэж асуулгадаа дурдаж байв."


Тиймээс ГЕГ-ын дарга Б.Асралтын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр "Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл олгосон хууль, журам зөрчиж, сонгон шалгаруулалт явуулаагүй. Энэ ноцтой үйл ажиллагааны улмаас улсад 950 гаруй сая төгрөгийн татвар чөлөөлөгдөж, улсын төсөвт хохирол учирсан гэх асуудал хэрхэн шийдэгдсэн талаарх мэдээлэл "Шилэн данс"-нд хэрхэн яаж туссан эсэхийг нягтлахыг Аудитын Ерөнхий газар болон "Шилэн Цогоо"нараар нэгжүүлэхийг хүсч байна.

Эх сурвалж: Erennews.mn

“Тагнуулч аав” Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” эхэллээ
“Тагнуулч аав” Д.Галбаярын “Тусгай ажиллагаа” эхэллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.