М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 29 секунд
М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

М.Оюунчимэг гишүүний хүү ЭМДЕГ-т газрын дарга хийж байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Баярсайханы Энхмөрөн гэх 26 настай залуу 2021 оны нэгдүгээр сард ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар томилогдсон. Энийг М.Оюунчимэг гишүүний хүүдээ барьсан шинэ жилийн бэлэг гэж намынхан нь хэлдэг.  Энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6-д заагдсан Төрийн захиргааны албан тушаалын “ахлах түшмэл” гэх ангилал зэрэглэлд багтдаг учир тус албан тушаалд “төрийн албанд наймаас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан, мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэдэг шалгуурыг хангасан хүн л томилогдох хуулийн заалттай. Гэтэл УИХ-ын гишүүн М.Оюунчимэг наад захын шалгуурыг хангахгүй, 26 настай хүүгээ ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга болгосон байна. 
 

Д.Энхмөрөн мөн "АПУ"-гийн Батхүү агсны хүргэн гэж болно. Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ, Ардчилсан намын дэд дарга асан, Шунхлай групп компаний үүсгэн байгуулагч  Г.Батхүү агсны гэр бүлийнхэн бүгд АН-ын гишүүд дэмжигчид. Ууган хүү Б.Ганхөлөг УИХ-ын 2020 оны сонгуулиар Өвөрхангай аймагт, Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг нь Дорнод аймагт Ардчилсан Намаас нэр дэвшээд ялагдсан. Аавыгаа амь насаа харамсалтайгаар алдсанд хамгийн их харууссан, үүнээс хойш олны өмнө гарах болсон Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг аав, ах, авга эгчээсээ эрс өөр сонголт МАН-д элсжээ. Зүгээр ч нэг элссэнгүй, тус намын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн болжээ. Б.Цэлмэг бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдгийг харуулж, улс төрийн тэс өөр өөр сонголт хийв бололтой. Учир нь Б.Цэлмэг УИХ-ын гишүүн, сэтгүүлч М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнтөй олон жил үерхэж байгаа. Найз залуу, ээж нь нь Ардын намд элэгтэй. Тиймээс Б.Цэлмэг МАН-д элсэн, залуучуудын байгууллагад нь хүчин зүтгэх болсон гэнэ. 

 	 ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ХАВЧИХ 27 ХИЙГЭЭД 270 ДУГААР ТОГТООЛ
ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫГ ХАВЧИХ 27 ХИЙГЭЭД 270 ДУГААР ТОГТООЛ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.