ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКУУДЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл Инновацын газраас Налайх, Багануур, Эмээлт, Багахангайн үйлдвэрлэл технологийн паркуудын удирдлагууд, холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч, паркуудын үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалт хэлэлцүүлгийн үеэр паркуудын удирдлагууд үйл ажиллагаагаа тайлагнаж, хэтийн төлөвлөгөө, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж, паркуудад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл Инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил паркуудын дэд бүтэц, ерөнхий төлөвлөлтөд заасан үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч нарыг татан оролцуулах, улс, нийслэлийн төсвийн төсөлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн талаарх саналыг тусгах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлсэн. Мөн энэхүү уулзалт хэлэлцүүлгийг улирал тутам зохион байгуулах, хийж гүйцэтгэсэн ажлуудаа тогтмол тайлагнах, шаардлагатай мэргэжлийн зөвлөх үйлчилгээгээр хангах, паркуудад тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллахаар боллоо.
 
“Хүдэн” өнөөдөр нээлтээ хийнэ
“Хүдэн” өнөөдөр нээлтээ хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.