Цагаан хадны усыг соруулж, аюулгүй болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 49 секунд
Цагаан хадны усыг соруулж, аюулгүй болгожээ

Цагаан хадны усыг соруулж, аюулгүй болгожээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд өчигдөр 17:30 цагаас 18:00 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас тухайн суурьшлын бүс дэх айл өрхийн гэр, аж ахуй нэгж байгууллагын байр усанд автжээ.

Дуудлагыг мөн өдрийн 18:20 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид үерийн даланг сэтлэн усыг гадагшлуулсан байна. Усыг соруулж, 00:37 цагт аюулгүй болгожээ.

Цагаан хад нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 344 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т байрладаг.

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2,3,4,12,13 дугаар багууд /сумын төвд/ энэ сарын 18-ны өдрийн 22:40 цагаас 23:00 цагийн хооронд түр зуурын усархаг бороо оржээ. Их булан, Бөхөн-Уул, Цагаан-Эрэг, Ногоон багийн зарим айл өрхүүд усанд автсан тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өлгий сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Үерийн усанд нийт 5 багийн 210 өрхийн гэр, байшин автжээ. Өчигдөр 23:00 цагийн байдлаар тусламж шаардлагатай байсан 54 өрхийн 145 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, усанд автсан 40 гэр, байшингийн 597 тонн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.

Мөн 16 метр хамгаалалтын далан байгуулж, таван байршилд 6 метр гүн нүх ухаж, усыг хөрсөнд шингээсэн байна. Өнөөдөр үерийн усаар орж ирсэн лаг шавруудыг цэвэрлээ, халдваргүйжүүлнэ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багийн “Тамир” хороолол, 12 дугаар гудамжинд өчигдөр 19:05 цагийн орчимд орсон түр зуурын аадар борооны улмаас нэг өрхийн гэр, 2 аж ахуй нэгжийн байр, 1 орон сууцны байрны зоорийн давхар усанд автжээ.

Дуудлагыг мөн өдрийн 19:53 цагт хүлээн авч, аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж нийтийн орон сууцны байрны зоорийн давхар усанд автсан байсан 17 тонн орчим усыг соруулж аюулгүй болгожээ.

 “Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ
“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.