Эрх баригчдын “тэнгэрийн” мөрийн хөтөлбөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 12 секунд
Эрх баригчдын “тэнгэрийн” мөрийн хөтөлбөр

Эрх баригчдын “тэнгэрийн” мөрийн хөтөлбөр

 

123

Монголчууд бид ирэх дөрвөн жилд  аль намыг засгийн эрхэнд гаргах вэ гэсэн сонголтын өмнө ирээд байна.  Иргэн та бид  энэ үед  хугацаанд юу хийх хэрэгтэй вэ гэвэл улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй л танилцах учиртай. Ингэхдээ мэдээж тэдний дэвшүүлсэн хөтөлбөр үнэхээр хэрэгжих боломжтой юу, амьдралд хэр ойр вэ гэдгийг л харах учиртай.  Энэ ч утгаараа иргэн танд мэдээлэл хүргэх үүднээс хоёр том намын мөрийн хөтөлбөрийн зарим заалтаас харьцуулан хүргэвэл   өдгөөгийн эрх баригчид үнэхээр л “тэнгэрийн” мөрийн хөтөлбөр  дэвшүүлжээ.  Тухайлбал, нийт монголчуудын өмнө тулгараад буй ажилгүйдлийг хэрхэн бууруулах талаар АН-ынхан ипотекийн зээлээр дамжуулан барилгын салбарын ажил эрхлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Ингэснээр ажилгүйдлийг тодорхой хэмжээгээр бууруулна гэж үзсэн бололтой. Гэтэл нийт ажилгүйчүүдийн хэчнээн хувийг барилгын салбарынхан эзэлдэг вэ гэдгийг харвал тэс ондоо тоо гарч ирнэ. Нэг ёсондоо барилгын салбар бол масс биш.  Тэгэхээр энэ нь нэг салбарыг дэмнэсэн буюу бусдыг алагчилсан   санаачилга ч байж болох юм.  Нөгөө талаар өнөөдрийн байдлаар баригдсан орон  сууцны боруулалт эрс буурсан, үнэ нь иргэдийн худалдан авах чадвараас давж, нийлүүлэлт илүүдсэн нөхцөлд барилгын салбарт үнэндээ ямар ч дэмжлэг  нэмэр болохгүй.  Харин улс төрийн ууган нам  энэ асуудлыг арай өөр хэлбэрээр харж  байгаа бололтой. Тодруулбал, МАН ипотекийн зээлийг олон хувилбартай олгох, хүүг бууруулах заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Энэ нь  АН-ынхан шиг нэг салбарыг шүтээгүй, иргэд болон гэр бүлийн хэрэгцээнд суурилснаараа онцлог болжээ.

Энэ мэт мөрөөдлийн хөтөлбөртөө аймаг бүрт “Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн   ордон”, ахмад настанд зориулсан сэргээн  засах төв, иргэн бүрт эрүүл мэндийн цахим карт гэх мэт хөрөнгө хүч шаардсан амлалтуудыг нэлээд оруулжээ. Энэ  нь үндсэндээ биелэх боломжгүй бөгөөд төсөв хүндрэлтэй байгаа үед иргэдэд чихэр долоолгох гэсэн АН-ынхны үндсэн арга барил байх магадлал тун өндөртэй. Учир нь дээр дурдсан олон ажлыг хийхийн тулд багагүй хэмжээний төсөв хөрөнгө шаардлагатай болж таарна.  Гэтэл өнөөдрийн байдлаар улсын төсөв  700-гаад тэрбум төгрөгөөр тасарсан байгаа. Гадаад өрийн хэмжээ 20 гаруй  тэрбумд хүрсэн. Өөрөөр хэлбэл, улс урд хормойгоороо хойдохоо нөхөж байгаа үедсонгуулийн элдэв амлалтыг хэрэгжүүлнэ гэдэг үнэндээ үлгэр. 

Эх сурвалж: МАН-ын Сонгуулийн Төв штаб

Хулгайн анчид хилийн шугаманд 1.5 км ойртоод баригджээ
Хулгайн анчид хилийн шугаманд 1.5 км ойртоод баригджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.