Цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 25 секунд
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.
 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 
 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна. 
 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6  градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Өмнөговийн нутгаар  14-19 градус,  бусад нутгаар 11-16 градус дулаан байна. 
 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд   9-14 метр, өдөртөө шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.
 

2015 оны 5 дугаар сарын 06-наас 5 дугаар сарын 10-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

   6-нд ихэнх нутгаар, 7,9-нд нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 6,7-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд Алтайн уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 9-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 9-нд ихэнх нутгаар дулаарна. 

 

Л.Гансүхийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
Л.Гансүхийг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.