Ухаалаг төрөөс ухаалаг автобус руу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Ухаалаг төрөөс ухаалаг автобус руу...

Ухаалаг төрөөс ухаалаг автобус руу...

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уриалгыг дэвшүүлээд жил өнгөрчээ. Харамсалтай нь энэ хугацаанд иргэд “Ухаалаг төр” гэж чухам ямар төрийг хэлэх, яаж хүрэх арга замыг өөр өөрийнхөөрөө төсөөлөх болсон. Төсөөлөл ч үгүй хүн байна.

Учир нь, “Ухаалаг төр” гэсэн нэгдсэн ойлголт, тогтсон тодорхойлолт байхгүйгээс тэр биз. Гэтэл Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү уриалгаас эхтэй ухаантай зүйлсийн тоо өдөр ирэх бүр ихэсч иргэдийн толгойг эргүүлэх болжээ. Тухайлбал, ухаалаг иргэний үнэмлэх, оюутны ухаалаг карт, ухаалаг самбар, татвар төлөгчдөд зориулсан ухаалаг программ, ухаалаг хот харин удахгүй ухаалаг автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Жирийн иргэд дээрх хэрэглээний хэв загварыг мэдэхгүй учраас бас л төсөөлөлдөө ургуулан бодно. Бидний өдөр тутмын амьдралд өрнөж буй хэрэглээг дүгнэх хэмжүүр нь товчхондоо “Ухаалаг” гэх төсөөллийн үг хэллэг болсон мэт. Энэ үг ороогүй сурталчилгаа, төсөл иргэдээс төдийгүй төрөөс үнэлгээ авахгүй нь ойлгомжтой. Иймд Монголын нийгэм“Ухаалаг” гэдэг үгэнд учиргүй дурлаж, энэ үгийг зайлшгүй хэрэглээ мэт ашиглаж байна. Бид ухаалаг хотод ухаалаг карттай ухаалаг автобусаар зорчих дэлхийн хаана ч байхгүй ухаалаг иргэний үнэмлэхтнүүд болжээ гэсэн сэтгэгдэл эрхгүй төрнө. Ухаантай хэрэглээнээс илүүтэй амьдралд дөхөм, тогтсон ойлголтыг хэрэгжүүлж, ард түмнийг төсөөллийн ертөнцөөр аялуулахаа болих цаг болоогүй гэж үү.

 

 

С.Ганбаатар
С.Ганбаатар "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэлд нэгдэхээр ярилцаж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.