Оросууд эсгий гутлын үйлдвэрлэлээ сэргээж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 37 секунд
Оросууд эсгий гутлын үйлдвэрлэлээ сэргээж байна

Оросууд эсгий гутлын үйлдвэрлэлээ сэргээж байна

Мэдээний зураг,

ОХУ өвлийн улиралд өмсдөг байсан “Валенки” гутлынхаа үйлдвэрлэлийг сэргээсэн байна. Олон жилийн турш Оросын ард түмэн эдэлж хэрэглэж ирсэн энэ гутал сүүлийн хэдэн жил эх орондоо ч нүдний гэм болжээ. Одоо сэргээгдэн дахин үйлдвэрлэгдэх болсон “Валенки” гутлыг хатгамал, чимэглэл, шинэ хэв загвартайгаар урлаж, худалдаалахаар болсон талаар тус улсын төв хэвлэл болон гадаадын зарим мэдээллийн агентлагууд мэдээллээ.

Монголчуудын эсгий гутал гэж нэрлэж Оросоос импортлон авч өмсөж заншсан энэ гутал нь хүйтэнд дааруулдаггүй, дулаан чанартай ч ул нь эсгийгээрээ тул ус нэвтэрдэг сул талтай байсан. Харин Оросууд бол гадуур нь резинэн углавч буюу галош өмсдөг байсан.  Харин шинээр үйлдвэрлэх “Валенки” нь ус нэвтрүүлэхгүй бөгөөд -40 хэмийн хүйтэнд ч хайрахгүй, дааруулахгүй байхаараа давуу талтай гэнэ. Түүнчлэн валенкиг өмнө нь нэг л өнгөөр үйлдвэрлэгддэг байсан бол одоо саарал, бор гээд  олон өнгөний сонголттой, хээ хуйр, чимэглэл, орчин үеийн дизайнтай ч урлах гэнэ.

 

Оросын уламжлалт энэ эсгий бүтээгдэхүүний үйлдвэрлэл анх 19-р зууны үед хувийн жижиг гар үйлдвэрлэлээр маш амжилттай хөгжсөн байна. Харин 1930 онд анхны улсын үйлдвэр эх сууриа тавьж байжээ. Гар ажиллагаанаас үйлдвэрийн аргад шилжсэнээр 1920-иод онд өдөрт 80-90 эсгий гутал үйлдвэрлэдэг байсан бол 1969 он гэхэд өдөрт 650 гутал үйлдвэрлэх хэмжээнд хүрчээ. 

Харин 2006 онд эсгий гутлын үйлдвэрт Итали улсын техник, технологи нэвтэрснээр эсгий гутал элдэв хатгамал зураг чимэглэл, орчин үеийн дизайнтай хийгдэх болсон аж. Харин одоо энэ үйлдвэр сард 17 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Эсгий гутлын үйлдвэрлэл шат дамжлага олонтой, боловсруулалт удаан, гар ажиллагаа ихтэй зэрэг төвөг чирэгдэл ихтэй ч уламжлалт энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ дахин сэргээж байгаад Оросууд баяртай байгаа гэнэ. Түүгээр ч барахгүй энэ өвөл Австри улс руу гаргаж эхэлжээ. Америкийн зах зээлд ч гаргахаар ярилцаж байгаа тухай бас дурджээ.

 Эх сурвалж: Zaluu.com

Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!
Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.