Шадар сайд БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 28 секунд
Шадар сайд БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

Шадар сайд БНФУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

JAV_8934704797694201501270530

Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг тохиолдуулан өөрийн эрхлэх асуудлын хүрээн дэхь БНФУ-тай хамтын ажиллагааны талаар Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Парист зэвсэглэсэн этгээдүүдийн халдлагын улмаас хүний амь эрсдсэн явдалд эмгэнэлийн захидал ирүүлсэнд Шадар сайдад талархаж буйгаа элчин сайд илэрхийллээ.  Элчин сайд Ив Дэлунэ Монгол, БНФУлсын хоорондын улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж буйг илэрхийлэн монгол оронд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч хөрөнгө оруулагчдаа татаагүй, монгол улстай хамтран ажиллах үйл ажиллагаагаа урт хугацааны түншлэлээр харж байгаагаа ноён элчин сайд Ив Дэлунэ тэмдэглэлээ.

Франц улс Монгол Улсын Оюуны өмчийн газарт Монголын газрын заалт бүхий нэг бүтээгдэхүүнийг Европын Холбооны газар зүйн заалттай бүтээгдэхүүний жагсаалтанд бүртгэж өгөхөд чиглэсэн техникийн туслалцаа үзүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар санал болгож байгаа бүтээгдэхүүнд чацаргана, сарлагын хөөвөр зэрэг бүтээгдэхүүний судалгаа хийж байгаа ч тодорхой бүтээгдэхүүн дээр тогтоогүй байгаа юм байна. Цаашид Монголын газрын заалт бүхий бүтээгдэхүүнийг Европын Холбооны бүртгэлд хамруулах, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнийг дэлхийн чанарын стандартад нийцүүлэхэд туслалцаа үзүүлэхээ  БНФУ-ын элчин сайд илэрхийлэв. Онцгой байдлын салбарын хувьд Монгол Улсын ОБЕГ ба Франц Улсын Гамшигтай тэмцэх газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсаны дагуу хамтын ажиллагаагаа өргөтгөх саналтай байгааг Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.  Уулзалтын анхаарал татсан чухал асуудлын нэг нь Франц Улсын зүгээс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан дээд хэмжээний айлчлалыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа элчин сайд Ив Дэлунэ тэмдэглэв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллэв.

 
Хятад руу мах экспортлох компаниудын нэрс тодорлоо
Хятад руу мах экспортлох компаниудын нэрс тодорлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.