“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу

“Таван богд”-ын “KFC” хордуулсан тахиа зардаг уу

Олон улсад гарсан хоолны сүлжээ газрууд хэдийнээ монголчуудын дараалал үүсгэсэн газруудын нэг болж амжив. Шаардлага хангасан хангаагүй эдгээр газруудаар үйлчлүүлсэн хүмүүс хордож эрүүл мэндээрээ хохирч байсан нь цөөнгүй. Тухайлбал, түргэн хоолны “KFC” сүлжээний салбараар үйлчлүүлсэн иргэд олон арваараа хоолны хордлогод өртөж байсныг ч санаж байгаа байх.

Тэгвэл https://www.facebook.com/permalink.php?story_fbid=230163442334738&id=100060232519895 хэмээх иргэн “KFC” түргэн хоолны сүлжээ газрын бүтээгдэхүүний талаар огиудас хүртэл тайлбарлан жиргэсэн төдийгүй түмэнд түгээж өгөхийг хүсчээ. Учир мэдэх хүний үгийг түмэнд түгээн, сэрэмжлүүлэх нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг учраас ийн хүргэж байна. Тэрээр юуны өмнө “Монголын ард түмнийг үр удмаар нь хорт хавдартай, үр хүүхдийг генийн өөрчлөлтэй болгож байна” хэмээн жиргэжээ. Учир нь түүний жиргэж байгаагаар “KFC” сүлжээ газар нь хятадаас тахианы махаа авдаг бөгөөд гааль дээр шалгахад үнэр орж ногоорсон байхад нь устгал хийлгэдэггүй, дараа дараагийн ажиллагааг хийдэг аж.

Тухайлбал, тэд өмхийрч муудсан тахианы махыг том дарга нарын тушаалаар шууд “KFC” сүлжээ газрын хүмүүст хүлээлгэн өгдөг тухай дурджээ. Үүний дараа өмхийрч ногоорсон махыг тусгай складанд авчирч үнэр арилгагч химийн шингэнээр угааж, амт оруулагч бодисуудаар амт оруулан түгээдгээ “KFC”-ийн салбарын зарим ажилчид ярьсан байна.

Харин энэ мэтээс үүдэж, үйлчлүүлэгчид хордлого авахаар ажилчид эрүүл ахуйн шаардлага хангаагүй мэтээр арга хэмжээ авдаг тухай ч дурдсан байна. Тэр тусмаа “Таван богд группын хүнцлийн хороор бордож томруулсан хятад тахианы махан түргэн хоолоор монголчууд хордож, хорт хавдар тусаж байна. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмон, “Таван богд” группын Ц.Баатарсайханы эхнэр н.Хулан нар энэхүү хорт ажиллагааг явуулж байгаа” тухай жиргэсэн байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Монголын эдийн засгийн форумыг нээж хэлсэн үг
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Монголын эдийн засгийн форумыг нээж хэлсэн үг
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.