Шадар сайд С.Амарсайхан таны, аль дүр ҮНЭН ЮМ БЭ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 14 секунд
Шадар сайд С.Амарсайхан таны, аль дүр ҮНЭН ЮМ БЭ?

Шадар сайд С.Амарсайхан таны, аль дүр ҮНЭН ЮМ БЭ?

Цагтаа хотын даргаар ажиллаж асан С.Амарсайхан өдгөө Монгол Улсын Шадар сайдын хувиар улс орны өмнө тулгамдсан асуудлыг эмхэлж, цэгцэлдэг гол баатрын дүрээр өдөр бүр олны өмнө гарах болсон билээ. Өчигдөр тэрбээр 11-11 төвд ажиллахдаа, “Зүгээр нэг сонсоод өнгөрөх бус, иргэдэд тулгамдсан асуудлыг аль болохоор богино хугацаанд шийдэхийн төлөө холбогдох бүх шатанд нь хандаж шийдвэрлүүлэх, шийдсэн эсэх мэдээллээ эргээд 11-11 төвөөр болон холбогдох төрийн байгууллагаар дамжуулан нээлттэй мэдээлэх болно.

16 жилийн турш газрын асуудлаа шийдүүлж чадахгүй, цөхрөнгөө барсан иргэд ч өнөөдөр ирж уулзаж байна” гэхчлэн нэг л их иргэдийн асуудал, бэрхшээлийг ойлгож буй хандлагаар байр сууриа илэрхийлнэ лээ.

Тэгвэл туурга тусгаар, ардчилсан Монгол Улсад амьдарч буй иргэн өчнөөн олон жилийн туршид амьдарсан газрын асуудлаа шийдүүлж чадалгүй төрийн төмөр нүүртэй 16 жил болж байхад С.Амарсайхан дарга маань өөрөө Нийслэлийн хамгийн ая тухтай, таатай байршилд буюу Богд уулын Зайсангийн ам орчимд өөртэй нь хамаарал бүхий 8 газартай нэр холбогдож байгаа талаар өнөөдөр Eguur.mn сайтын сэтгүүлчид мэдээлж байх юм. Тус сайтын мэдээлэлд дурдагдаж буй газрын хэмжээ нь нийтдээ 15.01 га байна. Энэ нь 0.07 га-гаар тооцвол Монгол Улсын 215 айл өрх хуулийн хүрээнд өмчлөх эрхтэй газар гэсэн үг аж. Бүр тодруулбал, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар иргэн хүн 0.07 га газрыг эзэмших эрхтэй бол С.Амарсайхан дарга хамаарал бүхий 8 газраараа дамжуулан 200 гаруй айл өрхийн боломжийг булааж байна уу гэдэг асуудал эндээс үүдэж гарч ирж байна.

Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ “Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд иргэнээ сонсдог, нээлттэй засаглалыг ард түмэн хүсэж байна. Эргэж хараад умартдаг бус, нэг ч гэсэн асуудлыг нь шийдэхийн төлөө эцсээ хүртэл явах хэрэгтэй. Хэмнэлтийн горимын бодлогыг манай агентлагууд сайтар дэмжин хэрэгжүүлж байгаа шиг энэ тал дээр ч манлайлж ажиллах ёстой" гэхчлэн их л чухал чухал зүйлс хэлж ярьж байна лээ, өчигдөр.

Гэтэл бодит байдал дээр тэрбээр өөр дүртэй нэгэн үү гэдэг нь анхаарал татаж байна. Зайсангийн ам орчим дахь түүнтэй хамаарал бүхий газруудын мэдээллийг Eguur.mn сайтын мэдээлэлд эшлэн харвал, зургаан газар нь С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын эзэмшдэг "Собттрейд" компанийн нэр дээр байна. Харин 1 газрыг нь эзэмшдэг “Юко" ХХК-д С.Амарсайханы "Оюуны ундраа групп" ХХК хувьцаа эзэмшдэг байгаад 2011 онд хасагдсан талаар мэдээлэлд дурджээ. Мөн нөгөө 1 газар нь "Өү Юу Жи Си Си Си Си" ХХК эзэмшдэг бөгөөд тус компанид төрсөн ах С.Ганбат нь хувьцаа эзэмшиж байгаад 2013 онд хасагдсан талаар дурдсан байна.

Тэгэхээр хэвлэлийнхний уудалж гаргаж ирээд буй баримт мэдээллүүдээс үзэхэд Шадар сайд С.Амарсайхан нь хэлж ярьдаг шигээ чин шударга нэгэн гэхэд эргэлзээтэй бөгөөд Улаанбаатарын иргэдэд ногдох учиртай, хуулиар олгогдсон боломжуудаас хумслагч нэгэн үү, эсвэл үгүй юу гэдэг асуудал дээр тайлбар өгөх шаардлагатай байна.

Цалингаа тануулах хүн хэн бэ
Цалингаа тануулах хүн хэн бэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.