Н.Алтанхуяг нэр дэвшсэн тойргоо андуурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Н.Алтанхуяг нэр дэвшсэн тойргоо андуурчээ

Н.Алтанхуяг нэр дэвшсэн тойргоо андуурчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-аа Увс аймгийн 32 дугаар тойрогт УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа. Түүний өрсөлдөгчдөөр МАН-аас "Юу Эф Си Трейд" ХХК-ийн захирал Н.Цэрэнбат тодорсон.

Тэгвэл нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны ажлаа тойрог бүртээ эрчимжүүлж буй энэ цаг үед Н.Алтанхуяг өөрт хамааралгүй тойрогтоо очиж уулзалт хийж яваа сурагтай.

Энэ талаар Увс аймгийн 33 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар цахим хуудастаа, "Н.Алтанхуяг өөрийн дэвшсэн тойргоо андуурч намайг цавчиж унагана гээд миний дэвшиж буй 33-р тойрог дээр уулзалтууд хийгээд яваад байх юм. Их л улайрцгааж байна даа. Чадалтай аавын хүүтэй өрсөлдөе гээд хэлчихсэн чинь бас бөхчүүд дагуулж яваад байх юм аа" хэмээн бичжээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сонгуулийн хууль хэлэлцэж байх үеэр АН-ынханд хандаж, "Энэ сонгуульд Увсад надтай өрсөлдөх тэнхээтэй аавын хүү байвал хүрээд ир. Өрсөлдье"  хэмээсэн удаатай.

Тэгвэл АН-ын зүгээс Увс аймгийн 33 дугаар тойрогт Ч.Хүрэлбаатартай өрсөлдүүлэхээр "Оюуны ундраа" компанийн захирал С.Отгонбаярыг илгээгээд байсан ч Н.Алтанхуяг ийн гуравдахь ч этгээд болон яваад байгаа сурагтай шүү.

Х.Цагаанбаатар сэтгэл дундуур байна
Х.Цагаанбаатар сэтгэл дундуур байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.