Афганистанд хөрсний гулгалт үүсч 50 гаруй хүн сураггүй болоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 55 секунд
Афганистанд хөрсний гулгалт үүсч 50 гаруй хүн сураггүй болоод байна

Афганистанд хөрсний гулгалт үүсч 50 гаруй хүн сураггүй болоод байна

 

Афганистаны зүүн хойд хэсгийн Бадахшан мужийн уулархаг хэсэгт байрлах тосгонд хөрсний гулгалт үүсч, 52 хүн ор сураггүй болсон талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан ба хөрсний гулгалтын улмаас хэдэн арван байшин шороонд дарагдсан байна.

Мужийн орлогч захирагчийн мэдээлсэнээр энэ удаагийн хөрсний гулгалтаар 25 эмэгтэй, 22 хүүхэд ор сураггүй алга болсонд тооцогдоод буй аж.

Энэ бүс нутагт жил гаруйн өмнө ч гэсэн ширүүн бороо орсны улмаас хөрсний гулгалт үүсч, 300 гаруй хүн нас барж байсан юм.

Афганистаны хойд хэсэгт хаврын борооны улирал эхэлж, бороо их орсны улмаас үер, хөрсний нуранги  үүсдэг байна.

О.Мөнхдуулга

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Нөхрөө араар нь тавьдаг эмэгтэйн 10 шинж
Нөхрөө араар нь тавьдаг эмэгтэйн 10 шинж
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.