Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2015 оны 05 дугаар сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 4-9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

МУГЖ Д.Оюунтүлхүүрийн шинэ клипэнд О.Дөлгөөн ханьтайгаа тогложээ
МУГЖ Д.Оюунтүлхүүрийн шинэ клипэнд О.Дөлгөөн ханьтайгаа тогложээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.