АН-аас Засгийн газрын танхимд орж ажиллах хүмүүсийн нэрс тодорч эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 6 секунд
АН-аас Засгийн газрын танхимд орж ажиллах хүмүүсийн нэрс тодорч эхэллээ

АН-аас Засгийн газрын танхимд орж ажиллах хүмүүсийн нэрс тодорч эхэллээ

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай яриа ид өрнөж байна. Парламентад суудалтай бүх намуудын төлөөлөл бүхий  эвслийн Засгийн  газар байгуулна гэсэн боловч одоогоор МАН албан ёсны шийдэлд хүрээгүй байгаа аж. Тус намынхан Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөхгүй хэвээр үлдвэл Засгийн газрын танхимд тэд орохгүй нь тодорхой. Харин “Шударга ёс” эвсэл 2012 онд АН-тай байгуулсан гэрээгээ хэвээр үргэлжлүүлнэ гэж байна. АН-ын фракциуд  Засгийн газрын танхимд орж ажиллах хүмүүсийнхээ талаар урьдынх шиг хэл ам, хэрүүл шуугиан үүсгэхгүй бололтой. Одоогоор тэдний дунд эзэнтэй, эзэнгүй байгаа яамдын Хууль зүйн сайдын суудалд Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Сангийн сайдад Р.Амаржаргал нар яригдаж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн  Г.Батхүү өөрийгөө “томилж”, “Би тэнд чинь очиж ажиллана” гэсэн сурагтай. Д.Зоригт гишүүн ч бас “Би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болно” гээд байгаа гэнэ. Түүнчлэн  УИХ-ын гишүүн М.Зоригт Ерөнхий сайдыг шинээр томилох асуудал хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Манай Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь сүүлийн жилүүдэд аймгаа үлгэр жишээ тохижилттой аймаг болгож чадсан. Түүнийг Ч.Сайханбилэг та анхааралдаа авч, дэргэдээ татаж ажиллуулбал зүгээр байх” гэх маягаар “шордож” байсан юм. Магадгүй, Сүхбаатар аймгийн залуухан Засаг дарга Ж.Батсуурь аль нэг сайдын суудалд ирж ажиллах ч юм билүү. Харин Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын суудал руу  А.Ганбаатар зүтгэж буй ажээ.  Ийнхүү энэ долоо хоногт үндсэндээ сайдуудын томилгоо жигдрэх шинжтэй байна.

Б.Баяр 

Tumen.mn

Сургууль, цэцэрлэгийн царцсан барилгыг үргэлжлүүлэн барина
Сургууль, цэцэрлэгийн царцсан барилгыг үргэлжлүүлэн барина
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.