Н.Энхбаяр Ерөнхий сайдын өрөөнд 4 цаг саатахдаа ийм зүйл ярилцжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Н.Энхбаяр Ерөнхий сайдын өрөөнд 4 цаг саатахдаа ийм зүйл ярилцжээ

Н.Энхбаяр Ерөнхий сайдын өрөөнд 4 цаг саатахдаа ийм зүйл ярилцжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нутагтаа ирсэн нь өнгөрсөн долоо хоногийн сенсаци байлаа. Тэрээр онгоцны буудалд буусан цагаас хойш  албаны ажилдаа шуурхайлж байгаа нь ажиглагддаг.

Нисэх онгоцны буудалд буугаад VIP танхимд намынхаа удирдах албан тушаалтнуудтай 1 цаг орчим зөвлөлдсөн. Гараад сэтгүүлчдэд юу гэж ярих уу, маргааш нь ямар ажил төлөвлөх үү гээд ажил хэрэгч яриа өрнүүлсэн гэж байгаа. Тэгээд маргааш өглөө шууд л Төрийн ордонд зочилж Шударга ёс эвслийн бүлгийн хуралд суусан юм.

Баасан гаригт үргэлжлүүлээд  16 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан аж. Тэрхүү уулзалтад МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Шадар сайд Д.Тэрбишдагва нар оролцсон гэж баттай эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэдний уулзалт 4 цаг гаруй үргэлжилсэн байна. Нууцлаг болсон энэ уулзалтаар ямар асуудал ярилцав гэдэг нь анхаарал татаж байна.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд нэлээд хэдэн зүйл дээр санал нэгджээ. Цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд асуудалгүй гэжээ.

Мөнтүүнчлэн   одоогийн Засгийн газар байгуулагдахдаа албан тушаалын  25 хувийг нь Н.Энхбаярын тэргүүлдэг “Шударга ёс” эвсэлийнхэн бүрдүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Тэрбишдагва, Н.Удвал, М.Сономпил, Ч.Улаан гэсэн дөрвөн сайдыг эвсэлээс томилсон. Харин шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт Н.Алтанхуяг гурван сайдаа эвсэлд өгч,  нэгийг нь хасна, тэр дундаа Сангийн яамыг АН мэдэлдээ авна гэсэн бор "шувуу ниссэн " билээ.

Н.Энхбаярын тэргүүлдэг “Шударга ёс” эвсэл дөрвөн сайдаа хэвээр нь хадгална гэдээ баасан гаригийн уулзалтаар  тохирцгоожээ. Энэ уулзалтаар ганц, хоёр сайдын суудлын тухай ярьж цаг барахаасаа илүүтэй,  2016 оноос “Шударга ёс” эвсэл АН-тай хамтран ажиллах талаар нилээд ярилцсан гэнэ.

Мөн төрийн тэргүүн давхар дээлгүй хүнээр сайд томил гээд байгаа тухайгаа дурдаж, Шударга ёс эвслийг парламентын гаднаас томилох боломжтой эсэх  талаар ярилцсан байна. Н.Энхбаяр Шадар сайдаар Д.Тэрбишдагвыг хэвээр үлдээж, бусад сайдуудыг гаднаас томилж болох юм гэсэн санаагаа цухуйлгасан сурагтай.   МҮАН нэг сайдын суудлыг авах квоттой. Тиймээс М.Энхсайхан нэрийг оруулж ирэх магадлал өндөр байна. МАХН-аас  Сангийн сайдад  О.Чулуунбат, Г.Шийлэгдамбын нэр яригдаж байгаа аж. Эрүүл мэндийн сайдаар  Н.Удвалыг хэвээр үлдэнэ гэжээ. 

www.times.mn

Монгол лидерийн хомсдолд орчихож
Монгол лидерийн хомсдолд орчихож
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.