С.Амарсайхан хотын хөгжлийг том зургаар нь харж чадсан мээр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 58 секунд
С.Амарсайхан хотын хөгжлийг том зургаар нь харж чадсан мээр

С.Амарсайхан хотын хөгжлийг том зургаар нь харж чадсан мээр

Анх 500 мянган хүн амд төлөвлөж байгуулсан Улаанбаатарт өнөөдөр 1.5 сая гаруй хүн амьдарч байна. Тиймдээ ч нийслэлчүүдийн ажил, амьдралд хүндрэлтэй асуудал олон бий. Үүнээс болж, бүтэж байгаа нь үгүйсгэн шүүмжлэх аргагүй. Болохгүй бүтэхгүй байгааг нь ч өөгшүүлээд сууж болохгүй. Ерөнхийдөө хотын хөгжилд удирдлагын багийн мэдрэмж, удирдах арга барил нэн чухал цаг үе иржээ. Өнгөрсөн хугацаанд бид олон даргаар хотыг удирдуулж ирсэн. Бүгд л өөр өөрийн гэсэн арга барилтай. Энэ дундаас богинохон хугацаанд ажилласан ч гэлээ хотыг зөв удирдлага, арга барилаар нийслэлийн барагддаггүй их ажлыг урагшлуулж ирсэн хүн бол С.Амарсайхан мээр. Товчхондоо бол, хотын даргын ажлын босго, цензурыг тэр тогтоож өгсөн гэхэд болно. Удахгүй болох Орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийг хэн удирдах вэ гэдэг таамаг, хүлээлт хаа сайгүй бий. Хэн ч байсан гэлээ, түүний дайтай л удирдахгүй бол иргэд олон нийт дүнгээ төвөггүй тавьж таарна. Мөн цар тахлын улмаас эдийн засаг эвгүйтэж мэдэхээр байгаа энэхүү эгзэгтэй цаг үе ч бүхнийг илчлээд өгөх вий. 
Тэрбээр хотын даргаар томилогдохынхоо өмнө НИТХ-ын даргаар ажиллаж байв. Мөн тухайн цаг үед МАН дотор нэлээд бужигнаж, АН-ын зүгээс ч эсэргүүцэл өрнөв. Ерөнхийдөө улс төрийн хэм парламентын танхим, намын байраас эхлээд гудамжинд ч  өндөр халсан тийм л амаргүй цаг үед Хотын даргын албыг залгуулсан гэхэд болно. Түүний  ажлаа авсны дараа ч хотын байрны гадна жагсаал, цуглаангүй өдөр гэж цөөхөн байв.
 
С.Амарсайхан руу суваг бүрээр дайрч, түүний гэр бүлийг ч харлуулах ажиллагаа явагдсан гэдгийг нуух аргагүй.  Гэсэн ч тэрээр энэ бүхэнд нугарсангүй,  хотын даргын ажилдаа л бүх анхаарлаа хандуулсан байдаг.  Үүгээрээ ч тэр бусад хотын дарга нараас ялгаатай.
 
Хотын дарга С.Амарсайхан ажлаа хариуцлага гэдэг зүйлээс эхэлсэн гэж боддог. Нийслэлд олон хүндрэлтэй асуудал байна.  Хотын төвөөс эхлээд зах хүртэл асуудалгүй гудамж талбай гэж  байсангүй.  Төрийн  алдаатай бодлого нь  явсаар шат шатны албан тушаалтнуудын хариуцлага дээр л ирдэг. Дээр нь төрийн байгууллагуудын нэгдсэн уялдаа холбоо, нэгдмэл шийдэл байхгүй. Энэ бүхнийг  хотын дарга байхдаа хамгийн түрүүнд олж харж чадсан. Засч, зөв жишиг тогтоохын төлөө хатуу тэмцэж ажилласан байдаг. Тэрбээр хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүст таалагдах гэж энэ ажлыг хийгээгүй.  Нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.  Нэг өрөөнд сууж, машин унасан дарга байх нь ч надад сонин биш. Өөрт оногдсон цаг хугацаандаа хууль журмын хүрээнд хуулиар хүлээсэн эрх үүргийнхээ дагуу ажилласан шиг ажиллана хэмээн тухайн үедээ ярьж байв.  Яг л ярьсан шигээ ажиллаад ажлаа дараагийн даргадаа хүлээлгэж өгсөн гэж боддог.
С.Амарсайханы дараагийн нэг олж харсан зүйл нь хотын стандарт.  Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хотын стандартыг гаргаж, түүнийгээ амьдрал ахуйдаа ягштал хэрэгжүүлж байна. Зарим орнууд стандартыг хөгжлийн түлхүүр гэж ярих нь бий. Учир нь тухайн хотын тогтвортой хөгжил, иргэдийн тайван, аюулгүй амьдрах үндэс болдог. Нөгөө талаар зөв дэд бүтэц, аюулгүй орчин, тогтвортой хөгжил ч гэж ойлгож болно. Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа аваад хоёр агентлагийг нэмж, байгуулсных нь нэг нь Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар  байв. Аливаа салбарт стандарт норм алдагдаад ирэхлээр л асуудал үүсээд эхэлдэг. Үүнийг Хотын дарга олж харж, тусгайлсан чиг үүрэг бүхий бүтэц байх нь зүйтэй гэж үзсэн байдаг. 
Нийслэлд ямар олон асуудал байгааг та бүхэн мэдэж байгаа. Хамгийн наад зах нь иргэдэд аюулгүй амьдрах орчин нөхцөл дутмаг байна. С.Амарсайханы санаачлан байгуулсан тус газар нь нийслэлийн төр засгийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг гарч 5,423 асуудлыг газар дээр нь очиж бүртгэлдүүлсэн. Түүний дараа Монгол Улсад мөрдөгдөж буй стандартуудыг авч, судалсан. 
 
Нутгийн захиргааны байгууллагууд ердөө л 702 стандартыг хэрэглэж байна. Энэ бол маш хангалтгүй тоо.  Тиймээс тус газраас өнгөрсөн хугацаанд Хүүхдийн тоглоомын талбай, барилга байшингийн стандартыг шинээр бүртгэлжүүлж, албан байгууллагуудад хяналт тавьж ажилласан нь  стандартжуулах, хариуцлагажуулах дараагийн том алхам байлаа.
 
Мөн С.Амарсайхан хотын дарга байх хугацаандаа нийтийн эзэмшлийн газраас “хумсалдаг” хууль бус үйл ажиллагаатай тэмцэж чадсан. Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газрыг 13 жилийн өмнө хувийн эзэмшилд олгон, 10-аад сая ам.долларын банкны барьцаанд тавьсан байсныг өнгөрсөн жил хотод буцаан авлаа.  Уг газартаа цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхлүүлсэн нь мөн л нийгэмд шуугиан тарьсан. Улсын нийслэлийн төв талбайгаа тойроод өнгөтэй өөдтэй газар болгоныг хувийн компанид эзэмшүүлсэн байсныг хотод буцаан авсан “бүдүүн зүрхтэй” хүний тухай ярьж байгаа хойно арга байж уу.  Мөн энэ л зарчмаар ТЕГ-ын урд талын, Драмын театрын өмнөх, “Улаанбаатар” зочид буудлын урдах цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хот нийтийн эзэмшилд буцаан авч, Нийслэлийн Иргэдийн Хурлын 26 тогтоолоор Нийтийн эдэлбэр газарт авахуулсан. Энэ нь эзэнгүй болсон хотыг эзэнтэй болгох, иргэд өөрсдийг зүйлээ мэддэг байх алсын хараа байлаа.
Дараагийн нэг чухал асуудал нь улаанбаатарчууд утаатай “нөхөрлөөд” 20-иод жил, утаатай тэмцээд дор хаяж 10 оныг үдсэн атал “Дэлхийн хамгийн их утаатай 10 хот”-ын жагсаалтыг “өнгөлсөөр” байв. Өнгөрсөн хугацаанд утааг бууруулахын тулд жил 800 гаруй тэрбум төгрөг зарцуулсан аталүр дүн гарах нь битгий хэл, харин ч хорт утаандаа угаартаж, хордсоор өнөөг хүрсэн. Гэвч 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргах хүртэл хэн ч ийм шийдвэртэй алхам хийж зүрхлэхгүй байлаа.
 
Нийслэл хотын агаарын бохирдлыг энэ өвөл 50 хувиар бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдтэйгээ, хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн 3600 гаруй алба хаагчидтайгаа, “Тавантолгой түлш” компани 1000 гаруй ажилчидтайгаа хүчин зүтгэж, гэр хорооллын 220 гаруй мянган өрхийн иргэд хамтаар учрах эрсдэл бүхнийг туулаад гарсан билээ.
Эцэст нь гарах үр дүнг чухалчлан, өнөө маргаашийн өчүүхэн эрх ашгийн төлөөх эсэргүүцлээс айж эмээлгүй их хотын ажлыг урагшлуулж, утааг бууруулах үйл хэрэгт амжилт гаргаж чадсан залуу хүний эрс шийдэмгий зориг яахын аргагүй Хотын дарга С.Амарсайхантай холбогддог. Ийнхүү С.Амарсайхан хотын даргаар ажиллах жил гаруйн хугацаандаа олон ажил санаачлан хэрэгжүүлж, хотыг хөгжлийн томоор зургаар харж чадсан байдаг. Дараагийн хотын даргаас юу хүлээхээ, ямар шаардлага тавихаа нийслэлчүүд одоо мэддэг болсон. Хэн дуртай аавын хүүгийн хийгээд, амжуулаад байдаг ажил алба биш гэдгийг ч мэдэх болсон.
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.