Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 33 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 33 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн 2 эмч, сувилагч. Бусад нь "Мөнххада", БЗД-ийн нэгдсэн эмнэлэг, ХСҮТ-өөс улбаатай гэр бүлээс дамжсан халдвар байна. Мөн "Ачтан" эмнэлгийн ажилчдын гэр бүлийн хүмүүс. Түүнчлэн орцны хавьтлууд байна. Нэг орцны 6 хүн халдвар авсан байна. БГД-ийн 6 дугаар хорооны 65 дугаар байр, 43А байр, 57 дугаар байруудад халдвар батлагдсан. Тэнд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Улмаар үргэлжилсэн голомтлог байдал үүссэн.
Үүнээс улбаалж, БГД-ийн 5,6 дугаар иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн.
Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 571 болж байна.
Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.
Дотоодын халдвар 897 байна.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1395, эдгэрсэн 896, эмчлэгдэж байгаа 488 байна. Үүнээс 323 хөнгөн, 150 хүндэвтэр, 12 хүнд, 3 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 7 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа" гэлээ.