ЖҮЖИГЧИН С.БАТЗОРИГ,Н.БАЯСАА НАР ДЭЛГҮҮРЭЭС ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН ӨРИЙГ ТЭГЛЭЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 50 секунд
ЖҮЖИГЧИН С.БАТЗОРИГ,Н.БАЯСАА НАР ДЭЛГҮҮРЭЭС ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН ӨРИЙГ ТЭГЛЭЖЭЭ

ЖҮЖИГЧИН С.БАТЗОРИГ,Н.БАЯСАА НАР ДЭЛГҮҮРЭЭС ЗЭЭЛ АВСАН ИРГЭДИЙН ӨРИЙГ ТЭГЛЭЖЭЭ

“Х-ТҮЦ" продакшны жүжигчид нэгэн хүнсний дэлгүүрээс зээл авсан бүх иргэдийн өрийг тэглэжээ.

Тодруулбал тус продакшны жүжигчин С.Батзориг, Н.Баясаа нар "Өрийн дэвтэр" влог хөтлөн явуулдаг. Тэд хоёрдугаар сарын 10-ний ээлжит дугаараар Чингэлтэй дүүргийн гэр хороололд байрлах “Гурван-Эрдэнэ" гэх дэлгүүрийн өрийн дэвтрийг худалдан авч улмаар тухайн дэвтэрт бичигдсэн бүх айлын өрийг тэглэж өгсөн байна.

Нийт 2 сая 800 орчим мянган төгрөгийн зээл өрийн дэвтэрт бичигдсэн. Зарим иргэний зээл 500 мянган төгрөг хүрсэн байсныг жүжигчид сонирхуулав. Зээл нь төлөгдсөнийг дэлгүүрт ирээд мэдсэн зарим иргэн талархсан сэтгэгдлээ цахим хуудсаар илэрхийлжээ.

 

Төрийн ажилчдын “хэт давралт”
Төрийн ажилчдын “хэт давралт”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.