Нийт цагдан хоригдогсдын 44 хувь нь оргон зайлах гэсэн үндэслэлээр хоригдож байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 35 секунд
Нийт цагдан хоригдогсдын 44 хувь нь оргон зайлах гэсэн үндэслэлээр хоригдож байна

Нийт цагдан хоригдогсдын 44 хувь нь оргон зайлах гэсэн үндэслэлээр хоригдож байна

УИХ-ын өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийн талаар  хэлэлцэв. С.Дэмбэрэл, Ж.Батзандан, С.Одонтуяа, Ш.Түвдэндорж, Н.Энхболд нарын 24 гишүүн уг  хуулийн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хийжээ.  Нийтдээ 8 заалт өөрчлөн найруулж, 4 заалт нэмсэн байна. Урьд нь  Байнгын хороогоор хэлэлцэхэд тэдний энэ төсөл олонхийн дэмжлэг авч чадаагүй аж. Учир нь хууль, шүүх байгууллагын хараат бус байдалд харшилсан заалт  байлаа. орсон гэж үзсэн байв. Гэхдээ энэ удаа төслийг санаачлагчдын зүгээс  тэрхүү арш заалтаа татаж авлаа хэмээн С.Дэмбэрэл гишүүн мэдэгдсэн юм. Төсөлд Хүний эрхийн үндэсний комиссийн чадамжийг дээшлүүлэх, хүний хаана зөрчигдөж байна тэнд комиссын гишүүд явж очдог байхыг чухалчилжээ.

Төслийг элэлцэх үеэр Ё.Отгонбаяр гишүүн “Өнөөдөр хүний эрх ноцтой зөрчигдөж буй илрэл байсаар байна. Тиймээс би гоол нь эрхийг хамгаалж байх энэ байгууллагын тухай хуулийг дэмжээд байгаа юм. Хамгаалагч гэдэг хуулийн нэр томъёолол алга байна. Сэтгүүлчээс эхлээд олон хүн энэ үүргийг хүлээх хэрэгтэй. Хүний эрхийн дэд хорооны даргын шийдвэртэйгээр Ганц худагт очиж  шалгалт хийсэн. Хорих ангийн удирдлага нь комиссын хоёр ажилтанг оруулж, уулзах ёстой хүмүүстэй нь уулзуулаагүй. Урьдчилан хорих төвд нэг ч удаа байцаалт авалгүй хүн хорьсон байна. Байцаалт аваагүй нь оргон зайлах асуудал үүсээгүй гэсэн үг. Иймэрхүү зөрчлүүдийн талаар Хүний эрхийн 14 дүгээр илтгэлт тодорхой  танилцуулсан байна. Гэвч УИХ-аар хүний эрхийн 13 дахь итгэлийг огт хэлэлцээгүй байх юм. Иймээс УИХ-аар хүний эрх, эрх чөлөөний талаар гаргасан бүх илтгэл, дүгнэлтүүдийг   хэлэлцэх нь зүйтэй. Хэлэлцэхгүй яваад байгаа нь УИХ үний эрхэд яаж хандаж байгаа нь харагдаж байна гэсэн үг. Улс төржсөн зүйл энд байх ёсгүй гэж байлаа. Мөн бусад гишүүдийн асуулт, хэлсэн үгэнд ч Монгол улс хүний эрх хамгийн их зөрчдөг орны нэг болох гээд байна. Сүүлдээ өмгөөлөгчөө өмгөөлөх дээр тулж ирлээ. Өмгөөлөгчид ямар ч эрх байдаггүй. Хүнийг өнөөдөр үзэл бодол, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхдаг  явдал  бодитой байгаа. Дээрээс нь хүнийг хэлмэгдүүлэх хандлага их байна гэсэн эмзэглэл, шүүмж нэлээд гарч байв.   

Өнөөдөр нийт цагдан хоригдогсдын 44 хувь нь оргон зайлах гэсэн үндэслэлээр хоригдож байгаа ажээ. Тэдний заримыг нь  40-44 хоног илүү хорьсон тохиолдол ч гарсан байна. Эдгээр нь хүний эрхийг  хэрхэн зөрчиж байгаагийн наад захын, их энгийн жишээ болж буй аж. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхийн саналаар энэхүү хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар элэцэхээр боллоо.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.