Энэ өдрийн зурхай /2015.02.06/
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 3 секунд
Энэ өдрийн зурхай /2015.02.06/

Энэ өдрийн зурхай /2015.02.06/

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Хоёрдугаар сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 18. Сугар гараг. Бага морь одтой, 3 хөх мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Түлэх.Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Амжилттай өдөр.Эртний мөрөөдөл биелж, ашиг олж болно.Гэр бүлдээ ихээхэн анхаарал тавих хэрэгтэй.Учир нь дуу шуугиантай хүрээлэлд байж дайлж, цайлах эсвэл зочид хүлээн авах нь хэрүүлд буюу харилцан нэг нэгнээ буруутгаж, нулимстайгаар муудалцахад хүргэнэ.Ажил дээрээ нухацтай байж гэрээ хэлэлцээр байгуулвал амжилт ихээр олно.Даргаасаа сайшаал магтаалыг авч, цаашлаад албан тушаал ахих магадлал өндөр гэж одод зөвлөж байна.


Үхэр (4/20-5/20)

Азтай өдөр. Ашиг орлого олох буюу эртний мөрөөдөл биелнэ. Мөн гэнэтийн таатай мэдээ хүлээн авах магадлалтай. Та өөрийгөө сайн талаас бусдад харуулж чадна, гэхдээ өөрийн боломжийг хэтрүүлэн үнэлж болохгүй. Эр зориг гаргах, асар том төслийг хэрэгжүүлэхээр барьж авахыг эрмэлзсэнээр хамаг хэрэг таны эсрэг эргэж магадгүй. Энэ нь таны биеийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Гэр бүлгүй үхэрийнхэнд өнөөдөр таатай мэдээ дуулдахаас гадна, санаандгүй болзооны урилга авах болно.


Хамтатгах (5/21-6/21)

Хамтрагчийн үүргээ биелүүлээгүй, эсвэл залилснаас болж муу мэдээнээс өдөр эхэлж магадгүй. Өөрийн боломж чадвар ба авъяасдаа шүүмжлэлтэйгээр дүн шинжилгээ хийхэд өдрийн хагаст тааламжтай. Магадгүй явцын байдал эсвэл шинэ танилын хүрээ нь таны амьдралд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Хайр сэтгэлийн харилцаа эсвэл сэтгэлийн хайлт нь маш үр дүнтэй байж болно. Романтик маягийн уулзалт эсвэл хайр сэтгэлийн болзоо тогтоож болох юм. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүлийн асуудал нэгдүгээрт бичигдэх болно. Ингэснээрээ нэлээн их хүч зарцуулж мөн нэлээн зарлага гарах бололтой.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сансарын эрчимийн өөрчлөлт, адал явдал, зарчмаа хамгаалахтай холбоотой өдөр. Идэвхгүй байдал төлөвлөгөөг биелүүлэхэд хүндрэлтэй байдалд оруулах ба хүчээ хуваарилахыг шаардана. Гэр бүлд хэрүүл маргаан эсвэл хямрал тохиолдож болно. Та өөрийгөө анхааралтай сонжиж энэ үүссэн үл ойлголцол хаанаас үүссэн шалтгааныг олох хэрэгтэй болно.


Арслан (7/23-8/22)   

Аз хийморьтой өдөр. Гэр бүлээ батлуулах, хэлэлцээ хийх, аялан жуулчлахад таатай. Өнөөдөр таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ л та нандин хүслээ биелүүлж чадна. Танд итгэмээргүй, сайхан санал ирнэ гэж одод зөгнөж байна. Хайр сэтгэлийн харилцаа хэвийн үргэлжилнэ. Арслангын ордныхон энэ өдөр сэтгэл хямрах тул ганцаараа үдшийг өнгөрөө.


Охин (8/23-9/22)   

Таатай сайхан өдөр.Шинэ танилуудтай болох, материаллаг байдлаа дээшлүүлэх суурь болж байсан урьдын холбоо тасарсан нөхөрсөг харилцаагаа сэргээхэд тааламжтай өдөр.Таны өөдрөг үзэл, шаргуу зан нилээд их асуудлыг эерэгээр шийдэхэд нөлөөлнө.Чихэнд чимэгтэй сайхан мэдээ гэнэтийн бэлэг хүлээн авах магадлал өндөр байна.Хамгийн чухал асуудлуудыг үдээс хойш шийдэхээр төлөвлөх нь зүйтэй.Үдэш гэр бүлийн жижиг сажиг асуудлыг шийдэх хэрэг гарч болзошгүй.Эм эмчилгээ, нүүр будалт болон спортоор хичээллэхэд таатай өдөр.


Жинлүүр (9/23-10/22)   

Тайван хөдөлмөрлөх өдөр хүлээж байна. Ихэнх хүмүүс хөндлөнгийн ажиглагчийн дүрд тоглож мөн гар дээрээсээ боломжийг алдах өдөр. Тайван байдал мөн дотоод зан төлөв тань дурын хүнд асуудлыг зөв шийдвэрлэхэд тусална. Ихэнх хүмүүс хялбар бөгөөд таатай байдлаар хувийн амьдралын амтыг авна. Тэнцвэрт байдлаас хамаарч бие эрхтэн сулрах, ужиг өвчин сэдрэнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Олон нийтийн уулзалт болон биеийн тамираар хичээллэж, цэвэр агаараар амьсгалахад таатай өдөр. Ойр дотны хамаатан садан болон үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг шаардана. Мөн төлөвлөөгүй санхүүгийн зарлага гарах магадлалтай. Өөрийн биеийн байдал, ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавь. Боломжтой бол өнөөдрийг байгалийн сайханд амарч өнгөрүүлээрэй.


Нум (11/22-12/21)   

Аюултай, хэцүү өдөр. Хэн нэгний атаархуу байдал, гэнэтийн саад тотгор энэ өдөр гарч болзошгүй бөгөөд таны ажилд саад болох магадлалтай. Мөн санхүүгийн байдал тийм ч сайн биш байх нь. Найз нөхөд болон хамаатан эсвэл нөлөө бүхий хүмүүсийн туслалцааг авах шаардлага гарна. Ажилдаа өөрийнхөөрөө буюу эрүүл бус ухаанаар хандах хандлага тань удирдлагатайгаа үл ойлголцох байдлыг бий болгоно. Иймд энэ өдөр аль болох хэн нэгэнтэй ам зөрөхөөс татгалзах хэрэгтэй. Зугаалах эсвэл ганцаараа байх нь таны хувьд хамгийн сайн амралт болно.


Матар (12/22-1/19)   

Од эрхэсийн байдал өмнөхийн адил тааламжгүй байна. Анхаарал болгоомжтой байхыг одод эөвлөж байна. Гэмтэл авах, өвчин тусахыг үгүйсгэхгүй. Хэрэггүй харилцаанаас татгалзаж, чухал шийдвэр гаргахыг хойшлуулаарай. Шинэ танил таны амьдралд сөргөөр нөлөөлнө. Та нөхцөл байдлыг өөрийнхөөрөө шийдсэн тохиолдолд энэ нь таны эргэн тойронд тайван байдал, өөртөө итгэх итгэлийг авчрана.


Хумх (1/20-2/18)   

Амьдралын чадамж өндөр байна. Шинэ санаа олох, төлөвлөгөө гаргахад тааламжтай өдөр. Санасан ажилаа дуустал нь тайван хийж хайнга хандах хэрэггүй. Хувийн амьдралд бага зэргийн өөрчлөлт гарах магадлалтай. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой асуудлыг шийдэх шаардлага гарна. Зүүдийг эсрэгээр нь ойлгох хэрэгтэй.


Загас (2/19-3/20)

Хамтрагчтайгаа мөрөөдөх, сээтгэнэх өдөр. Худалдаа наймааны ажилаа дуусгах үед залилуулж магадгүй. Өнөөдөр гэр бүл дотор асуудал үүсэх магадлалтай. Хэт гөжүүд зан гаргах, хэт цухалдуу байх нь ойр дотны хүмүүсийн хэн нэгнийг гомдоох магадлалтай. Болж өгвөл ийм зүйлээс хол байх хэрэгтэй. Зүүд зөнтэй байна.

 

Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ
Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.