Төрийн захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 58 секунд
Төрийн захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Төрийн захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар Хөшигийн хөндий рүү нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээллээ. Тэрээр “Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах асуудлыг үе шаттай судлан төлөвлөж байгаа. Монгол Улсад 1940-1990 онд ЗХУ-ын тусламжтайгаар МАХН-ын удирдлага доор 40 гаруй хот тосгодыг барьсан. Хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг барих шийдвэр гарч байсан. Сүүлийн 30 жилд цогц хэмжээний том хот төлөвлөлт хийгдэж чадаагүй.

Өнгөрсөн хугацаанд Хөшигийн хөндийн байр зүйн зураг буюу уул, жалгыг нь судлах, түүнчлэн газар хагалбарын мужийг найман балл гэж тогтоосноор баригдах байшингуудын даацыг тогтоож гаргах, усны нөөцийг тогтоох зэргээр судалж 150 мянган хүн багтах хот төлөвлөлтийг хийж байна. Өнөөдрийн Дархан, Эрдэнэт хот 100 мянган хүнтэй. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн захиргааны зарим байгууллагуудыг үе шаттайгаар Хөшгийн хөндий рүү гаргах шийдвэр гаргалаа. Үүнийг судалж, санал боловсруулж, үе шаттай хийхээр боллоо. Хөшигийн хөндийд эдийн засгийн болон төрийн захиргааны таталцал бий болсноор хүн ам төвлөрөл бий болно гэж үзэж байна. Хотод дэд бүтэц, ажлын байр байх ёстой. Тэр утгаараа Хөшигийн хөндийд өнөөдөр гарч байгаа шийдвэрүүдийг үе шаттай хийх ёстой. Энэ бол өнөө маргаашдаа хийчих зүйл биш. Жишээлбэл, БНСУ Сөүл хотын төвлөрлийг задлахын тулд Сэжүн хотод төр захиргааны байгууллагуудаа гаргах ажлыг 20 жил хийж байна. Хөшигийн хөндийн ерөнхий төлөвлөлтийг ойрын хугацаанд Засгийн газраар батлуулна” гэлээ.

Жүжигчин А.Гэрэлцэцэг: Найз залуу маань миний хамгийн сайн зөвлөгч
Жүжигчин А.Гэрэлцэцэг: Найз залуу маань миний хамгийн сайн зөвлөгч
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.