ИРГЭДИЙН ЭРХ ДЭЭР “САНДАЙЛСАН” “ЭРЭЛ ТООСГО”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 0 секунд
ИРГЭДИЙН ЭРХ ДЭЭР “САНДАЙЛСАН” “ЭРЭЛ ТООСГО”

ИРГЭДИЙН ЭРХ ДЭЭР “САНДАЙЛСАН” “ЭРЭЛ ТООСГО”

Screen Shot 2015-03-23 at 7.28.16 PM

“Эрэл тоосго” гэж иргэдийн эрх дээр “сандайлсан” “эрх” компани байна. Тодруулбал, тус компани нь Сонгинохайрхан дүүргийн 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошуунд үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ иргэдийн суурьшлын бүсэд олборлолт хийж, нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар хүнд даацын автомашинуудаар шар шавар тээвэрлэн, тоос шороо босгон, гудамжны хөрсийг суллаж, байгаль очинд ихээхэн хэмжээний доройтол бий болгож байгаа ч үүндээ огтхон ч гэмшилгүй уджээ. Нөгөөтэйгүүр, 1990 оноос хойш иргэдийн амьдарч суурьшил бий болгосон газар тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд багтсан нь иргэдийн газраа шударгаар өмчлөх, эзэмших эрхийг нь зөрчсөөр байгаа юм. Хэдийгээр “Эрэл” группын хэмжээнд олон ажлын байр бий болгож, улсад татвар төлж, эдийн засагт хувь нэмэр оруулж буй гэх сайн тал байгаа ч хууль шүүх, хүний эрхийг дээдлэх л ёстой байлтай.

Гэтэл “Эрэл тоосго” компанийн зөрчил улам лавширч айл өрхүүдийн хашаа байшин мөргөх, гудамж талбайгаар явах иргэдийн амь насанд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн учир дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Эрэл тоосго” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас иргэдийн суурьшиж буй 3.5 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Харин дээрх шийдвэрийг “Эрэл тоосго” компани хууль бус хэмээн үзэж Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд шүүх хурал энэ сарын 24-нд болох товтой байгаа аж.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн суурьшил бий болгосон газар тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд багтсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрийн оршин суугч иргэдийн газраа шударгаар эзэмших эрхийг хамгаалсан хэмээж буй юм.

Нөгөөтэйгүүр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад Газрын тухай хуулиар нийтийн эдэлбэр газрын иргэдэд эзэмшүүлэх, өмчлүүлэх газрын хил болон уурхайн хил заагийг нарийн тогтоох эрх нь олгогдсон байдаг учраас хууль зөрчөөгүй хэмээн үзээд байгаа ажээ.

Мөн УИХ-ын 2013 оны 2 дугаар сарын 8-ны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичигт Нийслэлийн нутаг дэвсгэрийн 40-өөс доошгүй хувийг Төрийн тусгай хамгаалалт болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах бодлого баримталж ажиллахаар заасан байгааг үндэслэн шийдвэрлэсэн хэмээж байгаа юм. Тэгээд ч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг давсгэрт байгаа тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно” гэж заасан байдаг учир хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй гэдгийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар хэлж байгаа юм.

Ийнхүү Иргэдийн эрхийг хамгаалсаныхаа төлөө шүүхэд дуудагдаад байгаа Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Иргэдийн эрх дээр “сандайлсан” “Эрэл тоосго” хоёрын дунд үүсэн хэргийн гогцоо ирэх 24-ний өдөр тайлагдах нь.

Хэн ч харсан ил байгаа энэхүү хэрэг хэрхэн шийдэгдэхээс “Эрэл тоосго” компанийн хуулийг гууль болгож, худлыг үнэн болгодог авъяас харагдах юм. Үнэндээ тус компанийн хувьд олборлолт хийсэн газартаа нөхөн сэргээлт хийхгүй “там болгож” орхисон түүх тамтаггүй олон байдаг нь үнэн. Энэ алдааг нь багагүй хэлж ярьдаг ч “Эрэл” гэх том группын өмнө иргэдийн эрх гишгэгдсээр ирсэн жишээ цөөн биш билээ.

Харин энэ удаад “Эрэл тоосго”-ын өмнө бүхэл бүтэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний цаана байгаа иргэдийн эрх хэрхэх нь ирэх 24-нд тодорхой болох нь.

 

Screen Shot 2015-03-23 at 7.28.25 PM

Screen Shot 2015-03-23 at 7.28.33 PM

Screen Shot 2015-03-23 at 7.28.41 PM

Screen Shot 2015-03-23 at 7.28.49 PM

Screen Shot 2015-03-23 at 7.28.56 PM

Эх сурвалж: Tumen.mn

МУГЖ Т.Ариунаа: Хуурамч найзууд, хоосон нэр алдраас надад юу ч үлдээгүй
МУГЖ Т.Ариунаа: Хуурамч найзууд, хоосон нэр алдраас надад юу ч үлдээгүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.