Зуны олимпийн наадамд оролцох 10 эрхтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 39 секунд
Зуны олимпийн наадамд оролцох 10 эрхтэй байна

Зуны олимпийн наадамд оролцох 10 эрхтэй байна

 

 

  Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотод зуны Олимпийн ХХХI дэх наадам болно. Уг наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс П.Өнөрбат, Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдээс С.Батцэцэг, О.Насанбурмаа, буудлагын спортын төрөлд эмэгтэйчүүдээс О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, хөнгөн атлетикийн төрөлд Б.Сэр-Од нар одоогийн байдлаар Олимпийн наадмын эрхээ авсан.

 

  Харин жүдо бөхийн тамирчдын хувьд хамгийн сүүлд гарсан дэлхийн чансаагаар эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар дөрөвт, Д.Амартүвшин долоод, 66 кг-д Д.Төмөрхүлэг хоёрт, 73 кг-д С.Ням-Очир есөд, 81 кг-д О.Ууганбаатар 22-т, 90 кг-д Л.Отгонбаатар 20-д, -100 кг-д Н.Түвшинбаяр 17-д, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хоёрт, 52 кг-д М.Бундмаа 15-д, 57 кг-д Д.Сумьяа хоёрт, 63 кг-д Ц.Мөнхзаяа долоод, 70 кг-д Ц.Наранжаргал 14-т, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг”д О.Жавзмаа 31-т тус тус бичигдсэн. Жүдочид үлдсэн тэмцээнүүдэд оноо ахиулж чадвал Олимпийн наадамд оролцох эрхтэй болно.

 

  Чөлөөтийн бөхчүүд дэлхийн аваргаас зургаан эрх авсан. Харин ирэх оны гуравдугаар сарын 18-наас 20-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод Олимпийн эрх олгох Азийн бүсийн тэмцээн, мөн оны дөрөвдүгээр сарын 22-ноос 24-ны өдрүүдэд Улаанбаатар, тавдугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд Туркийн Станбул хотуудад Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд тус тус оролцоно.

 

  Боксын тамирчдын хувьд энэ оны Азийн аваргын тэмцээнд Д.Отгондалай, Б.Түвшинбат, Г.Ган-Эрдэнэ, Э.Идэрхүү нар амжилттай оролцож, аравдугаар сард Катарын Доха хотод болох дэлхийн аваргын тэмцээнд оролцоно. Дэлхийн аваргад шөвгийн наймд шалгарсан боксчинд Олимпийн эрх өгнө. Мөн 2016 онд Олимпийн наадмаас өмнө эрх олгох олон улсын тэмцээнүүд байгаа аж.

 

  Буудлагын тамирчид одоогийн байдлаар гурван эрх аваад байна. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс 12-ны хооронд Кувейт улсад болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцвол дээрх эрхээ нэмэх боломжтой. Энэ нь Азийн тамирчдын хувьд сүүлийн Олимпийн эрх олгох тэмцээн юм.

 

  Хүндийн өргөлтийн тамирчид энэ оны арваннэгдүгээр сарын 20-ноос 29-ны хооронд АНУ-ын Хьюстон хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө. Дараа нь ирэх оны гуравдугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод Азийн аваргын тэмцээнээс тус тус Олимпийн эрх авахаар төлөвлөж байна.

 

  Мөн Паралимпийн наадамд буудлагын спортын төрөлд З.Ганбаатар, парапауэрлифтингийн төрөлд Э.Содномпэлжээ, байт харвааны төрөлд Д.Баатаржав нар одоогийн байдлаар оролцох эрхээ авлаа. Харин бөөрөнцөг түлхэлтээр Б.Цогтгэрэл Олимпийн наадмын “А” нормативийг хангаад байгаа аж. Үүний зэрэгцээ паражүдо бөхийн төрөлд Б.Ууганхүү, А.Мөнхбат нар дэлхийн чансааны эхний аравт бичигдсэн учир энэ онд багтаж Олимпийн эрхийг нь олгохоор болсон аж.

 
Аваргын автобусанд дахь сэлфи
Аваргын автобусанд дахь сэлфи
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.