“Шилэн” Цогоо Монголбанкны ерөнхийлөгчид хугацаатай үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 41 секунд
“Шилэн” Цогоо Монголбанкны ерөнхийлөгчид хугацаатай үүрэг өглөө

“Шилэн” Цогоо Монголбанкны ерөнхийлөгчид хугацаатай үүрэг өглөө

“Шилэн” Цогоо Монголбанкинд болж өрнөж буй асуудалтай холбоотойгоор тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд Shilendans.gov.mn сайтад Монголбанкны шилэн дансыг байршуулж, хууль дүрмийн дагуу зөв хөтлөх долоо хоногийн хугацаатай үүрэг өгчээ. Иргэн хүний хувьд хэтийдсэн явдал мэт санагдаж магадгүй ч үнэхээр зөв зүйтэй зүйл хийжээ гэдгийг салбарынхан хэлж байна.

Учир нь тус банк шилэн дансаа ёс журмаар нь хөтөлдөггүй. Тэдний цахимд хандахад шилэн дансны ерөнхий цэс рүү ордоггүй шууд Монгол банкны цэс рүү орж байгааг хуудуутай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл “Shilendans.gov.mn” сайтад байх Монголбанк гэх лого бүхий цэс дээр дарахад “Шилэн дансны тухай хууль”, түүнийг дагаж мөрдөх журмын дагуу нийт 12 үзүүлэлтээр хөтлөх ёстой ч энэ стандартаа хангадаггүй аж. Иймээс Шилэн дансыг Монголбанк хууль, журмын дагуу хөтлөхыг шаардаж, энэ байдлаа засахгүй бол Ерөнхийлөгчийн 88 дугаар зарлигийн дагуу АТГ болон Ерөнхий Прокурорт хандахыг хатуухан анхааруулжээ.

Ингэхдээ тэрбээр “Миний танил, найз нөхөд Монголбанкинд дэд ерөнхийлөгчөөс эхлээд газар, хэлтэс, алба бүх шатанд ажиллаж байгаа. Тэд сайн санхүүгийн ажилтнууд, сайн хуульчид байдаг. Хууль гэж юу байдгийг заавал надаар заалгаад байхгүй гэдэгт итгэж найдаж байна” хэмээн жиргэжээ.

Tumen.mn

Энэтхэгт хэт халсны улмаас зам хайлж, 1100 гаруй хүн нас барлаа
Энэтхэгт хэт халсны улмаас зам хайлж, 1100 гаруй хүн нас барлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.