Монгол Улсад 6000 гаруй орд илрүүлсний 400 гаруйнх нь нөөцийг тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
Монгол Улсад 6000 гаруй орд илрүүлсний 400 гаруйнх нь нөөцийг тогтоожээ

Монгол Улсад 6000 гаруй орд илрүүлсний 400 гаруйнх нь нөөцийг тогтоожээ

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран баялгийн сан байгуулах асуудлаар санал солилцлоо. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал энэ үеэр хэлсэн үгэндээ “УИХ Байгалийн баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь геологи судалгааны ажилд хамрагдсан тоо бий. Монгол Улсад ашигт малтмалын 6000 гаруй ордыг илрүүлээд байгаагийн 400 гаруйнх нь нөөц тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар үүний 200 гаруй орд нь ашиглагдаж байна гэсэн тооцоо гарсан. Энэ тоо юу харуулж байна вэ гэвэл Монгол Улс байгалийн асар их баялагтай. Үүнийгээ судалж амжаагүй байгааг харуулж байна. Түүнчлэн Монгол Улсад байгалийн баялаг дээрээ тулгуурлан хөгжих гарц харагдаж байна. Харин байгалийн баялагтаа эзэн ёсоор хандаж, нийт ард түмний эрх ашиг, сонирхолд нийцүүлэн удирдан чиглүүлэх нь том зорилт юм. Тиймээс үүнийг хуульчилж, гол гол субектуудын харилцааг зохицуулах нь чухал байна гээд энэ хүрээнд бусад орны туршлага, ололт амжилт, алдаа, сургамжийг ярилцаж, харилцан санал солилцон, мэдээлэл авах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Андрю Бауэр Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавьлаа. Мөн  хуулийн төслийн гол заалтуудад судалгаа хийж зөвлөмж хүргүүлсэн юм. Зөвлөмжид Хүний хөгжил санг шууд Ирээдүйн өв санд багтаах, Сангийн өгөөжийн 5 жилийн дунджийн 4 хувийг төсөвт шилжүүлэх талаар судлах саналыг тусгажээ. Ингэснээр Монгол Улсын иргэдэд Ирээдүйн өв сангийн үр шимийг нэн даруй хүртээж эхлэх аж.  Энэ нь санг хамгаалахад дэмжлэг болж, ашигт малтмалын орлогоос илүүтэйгээр зарцуулах боломжийг хангана. Мөн Ирээдүйн өв сан зээл авахыг шууд хориглох, УИХ-аар жил тутам Ирээдүйн өв сангийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын мандатыг баталдаг болох талаар судлан үзэх зэрэг багтжээ.

Эх сурвалж: Zaluu.com

Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага
Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.