Тавантолгой Түлш ХХК "Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аяныг эхлүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
Тавантолгой Түлш ХХК  “Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт“ аяныг эхлүүллээ

Тавантолгой Түлш ХХК “Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт“ аяныг эхлүүллээ

Өнгөрсөн намар Тавантолгой түлш компани "Яндангаа хөөлье" аяныг амжилттай хэрэгжүүлсэн. Аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух, пийшинг засварлаж өгчээ. Уг аяны үргэлжлэл болгож "Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт" аяныг мөн зарлаж байгаа юм байна.

Тавантолгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Х.Буянжаргал:

-Угаарын хийн эрсдэл хавар 4-6-р сар, намар 9-10-р сард нэмэгддэг. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айлуудынхаа яндан зуух, ханан пийшингийн битүүмжийг шалгах, шаардлагатай бол засвар хийх ажлыг аяны хүрээнд хийнэ. Мөн тухайн айл өрхийн угаарын хий мэдрэгч ажиллаж байгаа эсэхэд хяналт тавина.

Хамгийн гол нь айлууд яндангаа хөөлөөгүйгээс болж угаартах эрсдэл их гардаг. Тиймээс иргэд яндангаа хөөлөх, пийшингийнээ засвларлах шаардлагтай байна.

Өнгөрсөн намар өрнүүлсэн аяны хүрээнд 20 мянган айлын янданга хөөлж, нийт угаарын дуудлагыг 70 хувиар бууруулсан. Айлууд яндангаа хөөлж сурсан, манай Тавантолгой түлш компанийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 200 гаруй ажилтан айл бүрээр явж, ажилласны үр дүн юм.

Угаарын эрсдэлийн судалгааг бид хийсэн. Судалгаагаар Улаанбаатар хотод гэр хороололд амьдарч байгаа 200 гаруй мянган өрхийн 63 мянган өрх нь угаарын хийнд өртөх өндөр эрсдэлтэй гарчээ.

Тиймээс өндөр эрсдэлтэй өрхүүд рүү чиглэсэн “Технологид суурилсан нэгдсэн хяналтын систем” гэдэг төсдийг мөнг эхлүүлжээ. Төслийн хүрээнд угаарын хийн өндөр өрсдэлтэй айлуудын угаарын хий мэдрэгч дээр нэмэлт дамжуулагч суурилуулна. Энэ дамжуулагч нь нэгдсэн систем дээр мэдээлэл дамжуулж, тухайн айлд тусламж үзүүлэх юм. Одоогоор 100 гаруй айлд дамжуулагчаа суурилуулсан гэлээ.

Оросын төлөөлөгчид Украинтай хоёр дахь үе шатны хэлэлцээ хийхээр Беларусьт иржээ
Оросын төлөөлөгчид Украинтай хоёр дахь үе шатны хэлэлцээ хийхээр Беларусьт иржээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.