МАН-ыг хөөж, иргэдийн газрыг булаах хууль баталсны цаад учир
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 37 секунд
МАН-ыг хөөж, иргэдийн газрыг булаах хууль баталсны цаад учир

МАН-ыг хөөж, иргэдийн газрыг булаах хууль баталсны цаад учир

 

olloo_mn_1433218615_gh1

Улаанбаатарын 180 мянга орчим айл гэр хороололд амьдардаг. Тэдний хашааны газар эрх мэдэлтнүүд, бизнесийн бүлэглэлийн анхаарлыг ихээхэн татах болж. Тиймээс хүмүүсийн анхаарал суларсан, амралтын улирал эхэлж байх үед буюу наадмын өмнөхөн гэр хорооллын газрыг шүүхийн бус журмаар булаан авахыг санаархсан хуулийг УИХ-аар баталжээ. Энэ талаар одоохондоо нийслэлчүүд шуугиж эхлээгүй байна. Хууль хэрэгжээд эхэлмэгц газрын төлөөх эцэс төгсгөлгүй маргаан, мэтгэлцээн өрнөх нь тодорхой.

Уг хуулийн төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулжээ. МАН-ын бүлэг эсэргүүцэж, чуулганы хуралдаанаас завсарлага авч, мэдэгдэл хийгээд ч дийлээгүй аж. МАН-ын бүлгийн гишүүдийн энэхүү үйлдэл эцэстээ Засгийн газраас хөөгдөх хөшүүрэг болчихсон гэх. Өөрөөр хэлбэл, МАН-ын бүлгийн гишүүд иргэдийн газрыг шүүхийн бус замаар булаан авах бодлогыг дэмжилгүй засгаас хөөгдөх замыг сонгосон байна.

Эл хуулийн албан ёсны нэр нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Хуульд газар барьцаалагч, барьцаалуулагч талууд маргалдсан тохиолдолд шүүхээр дамжихгүйгээр асуудлыг түргэвчлэн зээл олгосон талын эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэхийг зөвшөөрсөн. Энэ нь иргэн хашааны газраа барьцаанд тавьж, зээл авахдаа нотариатаар батлуулаад эргүүлэн төлж чадахгүй бол үл маргах журмаар хураалгана гэсэн үг л дээ.

Ийм хууль санаачилсан шалтгаанаа Засгийн газар “…Газраа барьцаалсан иргэд үүргээ биелүүлдэггүй. Тэгээд гэрээний үүргийг биелүүлэхийн тулд заавал шүүхэд хандаж, гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх ердийн журам үйлчилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллагуудын газар барьцаалж, зээл олгох сонирхлыг бууруулж байна” гэж тайлбарлаж байв. Засгийн газрын санаачилсан уг хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ихэд эсэргүүцсэн ч олонхийн саналаар батлагдсан юм.

Уг нь Үндсэн хуулиар иргэн бүр шүүхэд гомдол гаргах, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах үндсэн эрхтэй. Тиймээс иргэдийн үндсэн эрхэд халдсаныг сануулаад ч нэмэр болоогүй аж. МАН-ынхан “…Бид иргэдэд хашааны газрыг үнэгүй өгсөн. Иргэдийн газрыг эрх баригчид та нар одоо шүүхийн бус аргаар, үл маргах замаар дээрэмдэж авах гэж байгаагаа зогсооцгоо”, “…Эрх баригчид хүний газрыг, байрыг барьцаалж зээл олгосон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж тэднээс асуусан байж болно. Харин байраа, газраа алдах гээд гүйж яваа жирийн ард иргэдээсээ асуусан уу?” гэж хүртэл асууж байв. Тэдний асуултад Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Одоохондоо асуугаагүй байгаа” хэмээн хариулж байсан билээ. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Их л осолтой юм ярьж байна даа. Иргэдийн 0.7 га газар чинь барьцаанд тавигдаад гэрээг нь нотариат баталчихсан бол үл маргах журмаар хураагаад явах л юм яригдаж байна шүү дээ. Энэ чинь зөв юм уу?” гэж асуугаад хариулт авч чадаагүй л дээ.

Тухайн үед энэ хуулийг МАН-ын зарим гишүүд “…Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан иргэдийн газрыг дээрэмдэх ажиллагаа” гэж дүгнэж байсан. Мөн ядарсан иргэдийнхээ байр, газрыг шүүхийн оролцоогүйгээр булаан авах гэсэн мөнгө хүүлэгч баячуудын захиалгын хууль гэсэн яриа ч гарч байв. Энэ хуулийг баталсан процессыг харахад МАН-ынхантай бие даагчид нийлж эсэргүүцсэн байдаг. Дэмжсэн эрх баригч намын гишүүд ихэвчлэн хувьдаа хөрөнгөтэй нөхдүүд байсан нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Ийнхүү Улаанбаатар хотын 180 мянган айлын газар дэнчин дээр тавигдлаа гэсэн яриа өргөжих шинжтэй болох нь.

Эх сурвалж: Шуурхай.мн

Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
Зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй байхад онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.