МИАТ-ынхан “ТӨР”-д тал засдаг шигээ, үйлчлүүлэгчдэдээ хандмаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 53 секунд
МИАТ-ынхан “ТӨР”-д тал засдаг шигээ, үйлчлүүлэгчдэдээ хандмаар байна

МИАТ-ынхан “ТӨР”-д тал засдаг шигээ, үйлчлүүлэгчдэдээ хандмаар байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр буюу 10-р сарын 12-нд ХБНГУ-д айлчлал хийсэн. Ингэхдээ МИАТ-ын Улаанбаатараас Франкфурт чиглэлийн онгоцонд суусан бөгөөд, онгоцны чиглэлийг өөрчлөн Берлинд буужээ. Энэ явдалд зорчигчид бухимдан дургүйцсэн талаарх мэдээлэл түгээд байгаа юм. Ерөнхий сайдын айлчлал есдүгээр сарын сүүлээр төлөвлөгдсөн бөгөөд хэмнэлтийн хуулийн хүрээнд тусгай үүргийн онгоцоор зорчоогүй байна. МИАТ ХХК-ын мэдээлснээр нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж, 10-р сарын 4-ны өдөр бүх зорчигч руу мэйл илгээсэн. Цаашлаад дотоод журамд нислэгийн өөрчлөлт орох юм бол дамжин нисэх зорчигчдын зохицуулалтыг хийж өгдөг гэсэн ба үүн дотор нэг л иргэн бухимдалтай байгааг давхар дурдсан юм.

Цахим орчинд иргэдийн шүүмжлэлд өртөж буй асуудал бол МИАТ ХХК-аас нислэгийн чиглэлийг өөрчлөхөд дургүйцсэн үйлчлүүлэгчийн нэрийг зарласан явдал юм. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг Берлинд хүргэхийн тулд Улаанбаатараас Франкфурт чиглэлийн онгоц чиглэлээ өөрчилж Берлинд газардсан. Ингэхдээ нислэг болох өдрийн наана бүх зорчигч үйлчлүүлэгчид рүү мэйл илгээн мэдэгдсэн бөгөөд 30 гаруй үйлчлүүлэгч нааштайгаар хүлээж авсан. Иргэд гэхээсээ илүү энд нэг л хүний асуудал яригдаад байгаа юм. Энэ хүн нь Б.Шинэсор гэх хүн хэмээн үйлчлүүлэгчийнхээ нэрийг нийтэд зарлаад тавьчихлаа.

МИАТ ХХК-аар үйлчлүүлж байгаа бүх хүн л Ерөнхий сайдтай адилхан очих газартаа, асуудалгүй очих ёстой. Аль нэг улс төрчийн ард энгийн иргэд үлдэж, ялгаварлан гадуурхалтад өртөх ёсгүй. Мөн бүхэл бүтэн Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага байж хувь хүний нэр усыг овог нэртэй нь нийтэд зарлаж, улсаараа тухайн хүнийг доромжлуулах гээ юу?? Ерөнхий сайд гэхээр хамаг юм аа тууж тавиад, бид өөрсдийн эрх ашгаа уландаа гишгэх хэрэг үү? Иймхэн асуудлыг зохицуулж чадахгүй өчнөөн хүний нэр төр, нервийг барсан иргэний нисэхтэй ч байх гэж... Ингээд нөгөө л нэг хүнд суртал, өндөр албан тушаалтай хэн нэгэнд тал зассан үзлээсээ болоод 300 гаруй хүний эрх зөрчигдөж дамжин өнгөрөх онгоцноосоо хоцорчээ. Мөн тухайн онгоцонд ачаа тээш нь багтаагүй дараагийн онгоцоор ирнэ гэж бухимдсан иргэдийн гомдолд МИАТ дарагдсан байх.

“Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлэг ирэх пүрэв гарагт болно
“Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлэг ирэх пүрэв гарагт болно
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.