Тархи угаагч болхи фотошопчид олшрох нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 6 секунд
Тархи угаагч болхи фотошопчид олшрох нь

Тархи угаагч болхи фотошопчид олшрох нь

Мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр өчигдөр “Оффшор”-оос сугарч үлдсэн улстөрчид нэртэй хуурамч баримт бүхий  материал цацагдав. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Х.Баттулга, Д.Зоригт, С.Эрдэнэ, Л.Болд тэргүүтэй найман хүнийг нууц данстай тухай бичсэн мэдээлэл бүхий баримт байсан юм.

Гэтэл зарим сайтууд эх сурвалж нь бүрхэг энэ хуурамч мэдээллийг авч цацан сэтгүүлзүйн хувьд хамгийн ноцтой алдаа гаргалаа гэж хэлж болно. Дээрх гишүүд ч өөр өөрсдийн тайлбарыг олон нийтийн сүлжээгээр цацсан. Харамсалтай нь, сэтгүүлзүйн наад захын мэдлэгтэй хүн харьцуулж хянаж чадвал ийм мэдээллийг шүүрч аваад сайтдаа байршуулчихааргүй  илт алдаа их байгаа юм. Хэдийгээр энгийн хүн хараад шууд итгэл төрөхөөр бэлтгэсэн ч хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан нөхдийн нүдэнд өдөр шөнө шиг ялгаатай. Хийсэн хүн нь ч, захиалсан хүн нь ч өөрсдөө хэвлэлээс хөндий жинхэнэ гүтгэгчид бололтой. Хэд хэдэн ноцтой алдааг болхи фотошопчин буюу анхлан суралцагч маань гаргажээ. Энэ тухай зураг хийгээд түүн дээр тулгуурлан тайлбарлахгүй бол уншигч та андуурч эндүүрэх нь энүүхэнд шүү.




1-р алдаа:

offshoreleaks.icij.org сайт руу хандаад хэн дуртай хүнээ нэрээр нь хайгаад гаргаад ирж болно. Байхгүй бол танд байхгүй гээд хариу өгнө. Энэ сайтаас хэн нэгнийг хайхад хэнд ч нээлттэй. Шалгаад л үзэхэд болох юм.

Жишээ нь, “luvsanvandan bold” болон “Khaltmaa Battulga” гэдэг үгээр хайлт хийсэн байдал.


Харин “bayar” гэдэг үгээр хайхад илэрц бол ингэж гарч ирж байна


2-р алдаа: 

offshoreleaks.icij.org сайтаас хайлт хийхэд тухайн хүний нэрийн ард улс нь гарч ирнэ. Гэтэл хотуудыг биччихжээ.




3-р алдаа:

Нэр болон улсын хоорондох зайг ойртуулчихаж.


4-р алдаа:

Үсгийн фонт буруу сонгожээ. Зөвхөн S үсгээс харахад л шууд харагдана.


5-р алдаа: 

Нэрс бичсэн шрифт нь бас л өөр үсгийн фонт сонгожээ. Тухайлбал В үсэг дээр ажиглагдана offshoreleaks.icij.org сайтын В үсгийн дээд талын гэдэс нь доод талынхаасаа жижиг бол хуурамчийнх нь ижил хэмжээтэй үсгийн фонт сонгожээ. Мөн К үсэг ч ялгаатай нь илт харагдана.
 


6-р алдаа: 


Мөн л үсгийн фонт сонгосон нь алдаатай болжээ. offshoreleaks.icij.org сайтын үсгийн фонт нь өөрөөс гадна залхуурч адилхан дүрс ашиглаад зөвхөн нэр компанийн хаягийг сольж бичсэн байна. Мөн сошиалаар тарааж байгаа эдгээр дүрсэд компанийн хаяг нь ижилхэн байгааг бас харж болно. Жинхэнэ шрифттэйгээ харьцуулаад харвал хуурамчаар бичсэн үгээ бүдэгхэн саарлаар бичсэн байгаа юм.

Түүнчлэн энэ тухайх хуурамч мэдээллийг хамгийн ихээр тараасан фэйсбүүк хаяг нь М.Энхсайханых. Түүний энэ постыг 133 найз нь хуваалцсан байна. Уг нь энэ мэтийн хуурамч юманд үл итгэж цааш түгээгээд байхааргүй, шалгаад мэдчих оюуны бядтай энэ эрхэм Монгол улсын хамаг л МЕГА төслүүдийг удирдан чиглүүлдэг оюунлаг нэгэн биш билүү.

 



Хэн хаанаас ямар чулуу шидэж сайтууд өлгөж авсан нь мэдэгдэхгүй ч энэ мэт эзэнгүй “чулуу”-г хэвлэлийнхэн маань нягталж үзээрэй гэж захих байна. Харин энийг хийсэн болхи эвлүүлэгч маань чадахгүй юм бол ахиад битгий “хулгана” /мауз/ бариарай. 
Эх сурвалж: www.assa.mn

Н.ТҮВШИН

Ц.Оюунгэрэл: Нам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Х.Баттулга
Ц.Оюунгэрэл: Нам дотроосоо миний хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Ерөнхийлөгч Х.Баттулга
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.