Худал мэдээлэл тараах нь зөв, Эсвэл...?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 34 секунд
Худал мэдээлэл тараах нь зөв, Эсвэл...?

Худал мэдээлэл тараах нь зөв, Эсвэл...?

2000 оны эхээр өдөр тутмын сонины нэгэн сэтгүүлч нийгэмд сенсаци дэгдээх зорилгоор гэр бүлтэй эмэгтэйг “ДОХ” өвчин туссан хэмээн мэдээ бичиж хэвлэлд нийтлүүлж байв. Гэвч сэтгүүлчийн сенсаци дэгдээх зорилгоор бичсэн мэдээ эцэстээ эмгэнэлт явдлаар төгссөн юм. Тодруулбал, эхнэрээ өөр хүнтэй дотно харилцаанд орсон, “ДОХ”-той болсон гэх мэдээллийг хэвлэлээс олж үзсэн нөхөр нь зодож амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсныг олон нийт санаж байгаа байх. Дараа нь амиа алдсан бүсгүй “ДОХ”-гүй болж таарсан. Хэдийгээр мэдээлэл бичсэн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шүүхээс ял оноосон ч нийгэмд худал мэдээлэл тарааж, сенсаци дэгдээх нь ямар хор уршигтай байдгийн сургамж болон үлдсэн.

Иймд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад ёс зүйтэй, шударга, үнэний дуу хоолой болох гол үүргээсээ ухарвал энэ салбар өөрөө ч ухарч доройтдог. Үндсэндээ сэтгүүлзүйн хамгийн ноцтой алдаа бол худал мэдээлэл тараах бөгөөд энэ нь жирийн иргэнд ч хамааралтай.

Засгийн газраас өргөн барьсан төслөөр Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт заасан илт худал мэдээлэл тараах гэх заалтын “Илт” гэх үгийг нь хасахаар болжээ. Энэ нь ямар ч тохиолдолд худал мэдээлэл тараавал хариуцлага хүлээнэ гэх агуулга.

Ингэж “худалтай” тэмцэх арга хэмжээ авч байгаа нь зарим нэг сэтгүүлчдийн эгдүүцлийг хүргэж эхэлсэн. Тухайлбал манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийд 22 дугаар байр луу ухарлаа хэмээн зарим нэг, сайтууд ”дуу тавих” боллоо.

Үндсэндээ иргэд, олон нийт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь хаагдаад сүйд болж байгаа юм байх. Ийнхүү манай улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө хойш ухарсанд Хууль зүйн сайд Х.Нямбаатар гол буруутан болж байгаа бололтой. Уг нь бол худал мэдээлэл тараахыг хуулийн хүрээнд хариуцлагатай болгож өгвөл олон нийтийн ёс суртахуунд нөлөөтэй. Ийнхүү “Хэрэг нь байвал эзэн олдоно” гэгчээр хэвлэлийн эрх чөлөө ухарсанд Х.Нямбаатар сайдаас эхлээд буруутан хэн ч байж болох нь.

Ямартай ч Хууль зүйн сайдыг сэтгүүлчдээс гадна жүжигчид, комеди урлагийн залуус ч буруутгах болжээ. Тэдний тайлбарлаж буйгаар элэглэл хийж болохгүй болсон мэтээр мэдээллийг илтэд гуйвуулах болсон.

Ийнхүү үнэний дуу болох ёстой сэтгүүлчид худал мэдээлэлтэй тэмцэхийн оронд мэдээллийг мушгин гуйвуулж, ёс зүйгээ уландаа гишгэсээр байвал хэвлэлийн эрх чөлөөний индексээр сүүл мушгихад гайхах зүйлгүй болжээ.

Эцэст нь сэтгүүлзүйн амин сүнс болсон ёс зүйтэй, шударга байх зарчим нь гагцхүү худал мэдээлэлтэй тэмцэж эхэлсэн тэр цагаас бодит биеллээ олох учиртай.

А.Тамир

Daam.mn

Чингисийн талбайн баруун талын замыг гурван цаг хаана
Чингисийн талбайн баруун талын замыг гурван цаг хаана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.