Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 51 секунд
Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй

Улс төрийн албыг ургын алба болгохоор улайрсан Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болж багагүй бачуурсан МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшихээ зарлажээ. Тэрээр давхар нүүдэл хийж Сонгинохайрхан дүүрэгт өөрийн хүү МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөхөөр сонгогдоод буй Батшугараа мөн сойлоо.

Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр хуулиас ял авсан Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй мянган шалтгааныг МАНАН-гынхан гаргаад л ирдэг. Нэг жишээ эргэн сануулахад 605 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан “Өргөө” зочид буудлыг Энхбаяр зүгээр л шахам авсан нь тогтоогдсон. Энэ бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрийн өмчийг завшин халаасаа зузаатгасан олон луйврын ердөө л нэг нь юм. Н.Энхбаяр 1996 онд улс төрд ороод 2016 он хүртэл 20 жил болчихож. Харин Ц.Элбэгдоржийн хувьд 30 жил боллоо. Одоо энэ хүмүүс суудлаа чөлөөлөөд  залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Гэтэл зүгээр ч улс төр гэдэг их л амттай хоол бололтой Н.Энхбаяр нь хүүтэйгээ УИХ, орон сонгуульд шантралгүй улайран нэрээ дэвшүүлэх нь гайхмаар. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл, төрөөс төрсөн тэрбумтнуудын гол эзэн, МАНАН-гийн эцэг, шударга бусын хонгилыг бий болгосон хүн нь Ц.Элбэгдорж гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрээр хүүгээ монгол төр рүү зүтгүүлж буйн учир юу вэ? Э.Эрдэнэ ИТХ-ын төлөөлөгч болсон хойноо “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Мэдээж, хүүхэд бүр тэр дундаа хөвгүүд аавыгаа харж өсдөг. Тиймээс би хүүхэд байхаасаа л аав шигээ хүн болно, улстөрч болно гэж боддог байсан юм” гэсэн байдаг. Үүнээс харахад ч Ц.Элбэгдоржийн хүү Монголын төрд орж түүний үйл хэргийг үргэлжлүүлэх нь тодорхой юм. Н.Энхбаяр, Элбэгдорж нарын монголын төрд учруулсан хохирол багадаагүй гэдгийг ард түмэн мартаагүй биз ээ. Шунал ихэдвэл шулам болно гэсэн үг бий. Энэ мэтийн төрийн өмчийг хууль бус аргаар өөрийн болгоод ханахгүй үр удмаараа үндэс мэт салаалж байна. Улсын албыг ургийн алба болгохгүйн төлөө ясаа цайтал тэмцэнэ гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдгээр нөхдүүд дээр нэгийг бодож суугаа нь эргэлзээгүй бизээ.

Дарханчуудын ундны усны аюулгүй байдалд заналхийлж байна
Дарханчуудын ундны усны аюулгүй байдалд заналхийлж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.