Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 23 секунд
Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ

Хорооллын GER рестораны хоолноос жоом гарчээ

Хорооллын Элбэг их дэлгүүрийн баруун талд байрлах GER grill ресторан пабаар үйлчлүүлсэн нэгэн үйлчлүүлэгчийн захиалсан хоолноос жоом гарчээ.

Нэг үе Хятад, Солонгос хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бохир орчинд хоолны үйлчилгээ үзүүлдэг мэдээлэл чих дэлсэж байсан бол монгол хоолоор үйлчилдэг томоохон ресторануудад энэ мэт үйлдэл мөн л энгийн үзэгдэл болжээ. Үйлчлүүлэгчийн хувьд хоолноос нь жоом гарч ирсэн талаар зөөгчийг нь дуудаж хэлэхэд байнга давтагддаг энгийн үзэгдэл мэт огт тоосон шинжгүй гомдлыг нь хүлээж аваагүй гэнэ. Тэр бүү хэл хоолны төлбөрийн баримтан дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд хоолныхоо үнийг нэхэж үйлчлүүлэгчээ элдэв янзаар хэлж, шалгадаг газар, хариуцлага тооцох эзэнгүй мэт авирласан нь хоол үйлчилгээний салбар ямар түвшинд байгааг харуулж байгаа энгийн жишээ юм. Нөгөө талаар хүний эрүүл мэндтэй холбоотой, өндөр хариуцлага үүрч ажил үйлчилгээ явуулах ёстой нийтийн хоолны салбарыг шалгадаг Мэргэжлийн хяналтын газар “ичээнээсээ гарах” болсон мэт.

10675769_727524183949823_1709319441213861510_n

Үйлчлүүлэгчтэй холбогдож энэ талаар асуухад “юу юугүй төрөх дөхсөн учраас хэрүүл хийхийг бодоогүй. Тогоочийг нь 40 минут хүлээсний эцэст очоод хоолноос чинь жоом гарч ирлээ гэхэд завгүй байна гээд утсаар яриад инээгээд сууж байсан” гэх. Тэгээд болоогүй тооцооны хуудас дээрээ жоом гарч ирсэн гэж биччихээд ичихгүй мөнгөө аваад, бас дээрээс нь үйлчлүүлэгчээ хүндлэнэ гэсэн харилцааны наад захын алтан дүрмээ мэдэхгүй үйлчилгээний газар энэ мэтээс эхлээд олон байгааг үгүйсгэхгүй. Та бид сүржин нэртэй дардан хаягтай ч, хөшигний ард бясаа жоомхонтой хамт хоолоо бэлддэг газраас мөнгө төлж өвчин худалдаж авч байна. Энэ байдалд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог газрын хариулт ямар гарахыг хамтдаа  хүлээх үлдлээ.

Г.Туяа

 

Эх сурвалж: www.ugluu.mn

Б.ЭРДЭНЭБАТ: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮНИЙГ   ЭРДЭМ  МЭДЛЭГЭЭР БУС ҮЗЭМЖЭЭР СОНГОЖ БАЙНА
Б.ЭРДЭНЭБАТ: ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮНИЙГ ЭРДЭМ МЭДЛЭГЭЭР БУС ҮЗЭМЖЭЭР СОНГОЖ БАЙНА
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.