Улаанбаатарт 18 хэм дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 5 секунд
Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

 

 

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.

2015 оны есдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, говь, талын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Өчигдрөөс сэрүүсч 16-18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 10 хэм дулаан, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

16-17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.

ХАЙРЫН ТУХАЙ хэлсэн алдартнуудын ЭШЛЭЛҮҮД
ХАЙРЫН ТУХАЙ хэлсэн алдартнуудын ЭШЛЭЛҮҮД
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.