Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 тусгай дугаарын үйлчилгээ нь иргэд, хэрэглэгч, автотээврийн хэрэгсэл эзэмшигчид та бүхэндээ үйл ажиллагаагаа улам ойртуулан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 24 цагийн турш тасралтгүй явуулж байна. Та бүхэн автотээврийн салбарын үнэн бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай 24 цагийн турш хүлээн авах боломжтой боллоо.