Лениний музейн зээлийн барьцааны хэргийн шүүх хуралдаан хойшлов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 19 секунд
Лениний музейн зээлийн барьцааны хэргийн шүүх хуралдаан хойшлов

Лениний музейн зээлийн барьцааны хэргийн шүүх хуралдаан хойшлов

Лениний музейг МАН-ын мэдлээс салгаж төрд өмчлүүлэх тухай маргаан өнгөрсөн онд эцэслэн шийдэгдсэн юм. Шүүхийн шийдвэрээр уг музейн барилга  одоо Төрийн өмчийн хорооны мэдэлд очиж, Үлэг гүрвэлийн музей болж буй. Гэвч ийнхүү шүүхийн шийдвэрээр Лениний музейг төрд буцаан авсны дараа харин энэ музей  “Алтжин” компанийн захирал Г.Алтан, МАН-ын хооронд нэг тэрбум төгрөгийн барьцаанд байсан нь тодорхой болжээ. Г.Алтан  энэ музейг  МАН-ын мэдэлд байх үед барьцаанд аваад МАН-д нэг тэрбум төгрөг өгсөн байв.  Иймээс  Төрийн өмчийн хороо дахиж шүүхэд нэхэмжлэл гарган тэрхүү зээлийн барьцааны маргааныг шийдвэрлүүлэхээр болжээ. Ингээд шүүх  хурал өнгөрөн гуравдугаар сард товлогдсон боловч МАН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ар гэрийн  гачигдалтай байсан тул хурал хойшилсон байлаа. Мөн өчигдөр болох байсан шүүх хурал нь ч хойшилжээ. Учир нь Г.Алтангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хөдөө  яваа аж. Иймээс шүүх хурлыг энэ сарын 27-нд хийхээр болжээ.

Б.Баяр 

Эх сурвалж: Tumen.mn

Ерөнхийлөгчийн үг “Бай”-ндаа хэр жинтэй очихыг цаг хугацаа харуулна
Ерөнхийлөгчийн үг “Бай”-ндаа хэр жинтэй очихыг цаг хугацаа харуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.