Г.Алтан Лениний музейн барьцааны нөхцөлөө Тусгаар тогтнолын ордоноор солихыг хүсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Г.Алтан Лениний музейн барьцааны нөхцөлөө Тусгаар тогтнолын ордоноор солихыг хүсчээ

Г.Алтан Лениний музейн барьцааны нөхцөлөө Тусгаар тогтнолын ордоноор солихыг хүсчээ

Лениний музейг батаарын музей болгохоор МАН-аас төрд шилжүүлээд байгаа билээ. Олон сарын турш ТӨХ, МАН-ын хооронд үүссэн өмчлөлийн энэ маргаанд шүүх эцсийн цэг тавьж тийнхүү төрийн мэдэлд өгсөн юм. Гэвч Лениний музейн маргаан дахиад арай өөр байдлаар шүүхийн шатанд өрнөж байна. Уг музейг МАН-ын мэдэлд байх үед тус намын дарга М.Энхболд нь Алтжин компанийн захирал Г.Алтантай гэрээ байгуулан музейн байрыг барьцаалж нэг тэрбум авсан гэдэг. Тэдний энэхүү гэрээ Лениний музейг төрд шилжүүлэх үеэр ил болсон байлаа. Тэгвэл одоо Г.Алтан нь МАН-аас Лениний музейг барьцаалсан гэрээнийхээ нөхцөлийг өөрчлөхөөр шүүхэд гомдол гаргаад байгаа ажээ. Түүний хувьд Лениний музейн оронд “Тусгаар тогтнолын ордон”-ыг барьцаанд авч байж  зээлдсэн мөнгөнийхөө эргэн төлөлтийг шийдүүлэхийг хүссэн аж. Харин М.Энхболд дарга “Тийм боломжгүй. Лениний музей  нэгэнт төрд шилжсэн болохоор Г.Алтангийн барьцааны асуудал мөн төрд  шилжих биз” гэсэн утгатай тайлбарыг шүүхэд гаргаж өгөөд байгаа юм байна. Иймээс шүүх энэ маргааныг хэрхэн шийдэхийг хүлээх үлджээ. 

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо
Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо "Эм Жи Эл" медиа групптэй хамтран ажиллах "Санамж бичигт" гарын үсэг үзэглэлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.