Загварын тайзаа орхисон мисс Б.Гэрэлчулуун жүжигчний мэргэжилдээ шамдав уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Загварын тайзаа орхисон мисс Б.Гэрэлчулуун жүжигчний мэргэжилдээ шамдав уу

Загварын тайзаа орхисон мисс Б.Гэрэлчулуун жүжигчний мэргэжилдээ шамдав уу

 

“Miss Mongolia” тэмцээний тэргүүн миссээр тодорч, басхүү Мянгаа “ах”-тайгаа хэсэг зуур нэр холбогдоод амжсан загвар өмсөгч Б.Гэрэлчулуун уг нь жүжигчин мэргэжилтэй бүсгүй. Гэвч сайхан бүсгүйн титэм, загварын тайзнаа гунхсан цөөнгүй жилүүд нь түүнийг жүжигчнээс илүүтэй олонд таниулж өгсөн гэдэг.

МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдэд танил болсныхоо дараа тэрбээр загварын ертөнцөөс хөндийрч, гэр бүлийн амьдрал зохиосон түүхтэй. Охиноо төрүүлээд нэлээд жин нэмсэн мисс бүсгүйг нэгэн тэмцээнийг сонирхохоор ирэхэд нь хэвлэлийнхэн дурандаж, үзэгч фэнүүд нь “Өөртөө хайхрамжгүй нэгэн” хэмээн шүүмжилж эхэлсэн.

Үүнээс ч болсон уу, яасан. Б.Гэрэлчулуун богино хугацаанд жингээ хасч чадсан төдийгүй өдгөө МҮОНТ-ийн амралтын өдрийн хөтөлбөрт хөтлөгчөөр ажиллах болсоор удаагүй байгаа. Тэгвэл мисс бүсгүй маань уг ажлынхаа зэрэгцээ хэд хэдэн кинонд тоглож амжсан бөгөөд сүүлийн үед жүжигчнийхээ мэргэжилд шамдаж, дүр “бөөндөх” болсон нь дэлгэцэнд гарч буй нэлээд хэдэн бүтээлээс харагдаж эхэлсэн билээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

 
Нєєцийн махыг єнєєдрєєс худалдана
Нєєцийн махыг єнєєдрєєс худалдана
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.