УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Болд нар С.Зориг агсаны гэргий Б.Булганы ээжийн хүсэлтээр түүнийг хорих ангид эргэн очихоор явсан байдаг. Гэвч ТЕГ-ын алба хаагчид нууцын зэрэглэлтэй бүс хэмээн тэднийг нэвтрүүлэхгүй байсан талаар өчигдөр сошиал орчинд сенсаац тариад амжсан.
Гэвч дээрх нэр бүхий гишүүд удтал хүлээсний эцэст Б.Булгантай уулзсан байдаг. Түүнтэй уулзахад маш тод гэрэлтэй, мөөгөнцөрдсөн өрөөнд ганцаараа хоригдож байсан байна. Улмаар таван сар хоригдоход нь нэг ч шүүх хуралд биечлэн оролцуулаагүй, ар гэрийнхэн, өмгөөлөгчтэй нь уулзах боломжийн хязгаарласан зэрэг багагүй асуудлууд байгааг Ц.Оюунгэрэл гишүүн хэвлэлийнхэнд сонордуулав.
Эргэж очсон гишүүдийн хувьд уг хорих ангийнхан Б.Булганыг залхаан цээрлүүлж байна хэмээн үзэж байгаа төдийгүй хүний эрхийн нөхцөл байдлын талаар албан бичиг хийж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн юм.
Д.Дуулим