“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
“Б”бүлгийн цустай хүн  талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

  Сүүлийн жилүүдэд хорт хавдар болон бусад өвчлөл нэмэгдэх болсонтой холбоотойгоор хүмүүс  эрүүл хүнсийг түлхүү хэрэглэхийг эрхэмлэх болсон. Үүнээс үүдээд ямар бүтээгдэхүүн хүний биед ашиг тустай вэ? гэх асуултанд ихэнх хүмүүс жимс, хүнсний ногоо гэж хариулж магад. Гэтэл өөрийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэх нь ямар ч бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй.

Хүн ямар бүлгийн цустайгаас хамаар ч хүнсний  хэрэглээгээ сонгон хэрэглэх  шаардлага үүсдэг. Жишээлбэл “А” бүлгийн цустай хүн цэцэгт ногоон байцаа, бөөрөнхий байцаа, бууцай, юуцай, бусад ногоон навчит ургамал гоньд, сонгино, сармис, өргөст хэмх, ногоон болон шар хулуу, мөөг, хаш, улаан лоолийг хэрэглэх ёстой байдаг бол “Б” бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмэг,эрдэнэ шиш, гоймон, цагаан будаа, ногоон буурцаг, вандуй, дүфү, шар буурцагны мах, хүрэн манжин, лууван, төмсийг түлхүү хэрэглэх нь биед нэн сайн гэнэ. Харин “В” бүлгийн цустай хүн бяслаг, сүү, өндөг, самар, мах, хушга,далайн гаралтай бүтээгдэхүүнийг өдөр бүр хүнсэндээ сонгон хэрэглэхийг Хүүхдийн төв сувиллын Эмнэлзүйн хоол зүйч  Б.Сольхүү зөвлөж байна.   

Харин Монгол хүмүүс бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх дуртай кальциар баялаг сүүг гурилан бүтээгдэхүүнтэй хослуулан хэрэглэх нь хамгийн зохистой хэрэглээ болж чаддаг байна. Мөн талх, нарийн боов нь  хамгийн их нүүрс ус агуулдаг бүтээгдэхүүн гэдгийг мартаж болохгүй

АН-ын дарга З.Энхболдын
АН-ын дарга З.Энхболдын "хилэнг" хөдөлгөсөн Л.Цандэлэг, Т.Хасбаатар тэргүүтэй 6 гишүүн намаасаа "хөөгдлөө"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.