Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 57 секунд
Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!

Шинэ сайдуудын хийх халаа, сэлгээг таслан зогсооё Ерөнхий сайдаа !!!

"Давхар дээлтэй" сайдууд ажлаа үргэлжлүүлж байна. Зарим нь бүр гурав дөрвөн "давхар дээлтэй" байгаа.

Тэдний томилогдох мөчид гишүүд шинэ ажил дээрээ очоод хууль бус халаа, сэлгээ хийхгүй байхыг сануулсан. Гэвч тэд сурсан зангаа тавихгүй байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ яамдууд хуучин ажиллаж байсан хүмүүсээ эхнээс нь үүрэгт ажлаас нь чөлөөлөөд эхэлжээ. Заримд нь бүр нөхөрсөгөөр "Би таньтай ажиллах боломж алга. Өргөдлөө өг" хэмээн сүрдүүлж буй сурагтай. Хамгийн сүүлд авсан мэдээллээр бол Барилга хот байгуулалтын яам нэлээдгүй бужигнаантай байгаа бололтой.

Тодруулбал, тус яамны газар болон хэлтсийн даргууд нь өргөдлөө өгөөд эхэлжээ. Энэхүү үйл явцыг нэгдүгээр мэргэжлийн бус сайдтай хамтарч ажиллаж чадахгүй. Хоёрдугаарт тэдгээрт дээрээс нь ямар нэгэн байдлаар дарамт шахалт явуулсан гэх мэдээлэл байгаа юм. Бусад яамд ч адилхан төрийн нарийн болон газар, хэлтсийн даргуудынх нь байр суурь тогтворгүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

Ер нь тун удахгүй улс төрийн шахаагаар халаа сэлгээ эрчимжих байдалтай болоод ирлээ. Уг нь бусад шинэ сайдуудыг бодоход өнгөрсөн долоо хоногт томилогдсон зургаан сайд харьцангуй чимээ багатай байсан юм. Хамтарсан засаг байгуулагдсан цагаас хойш тасралтгүй явагдаж байгаа зүйл бол шинэ сайд томилогдоод тэр яамныхаа бүх өндөр албан тушаалтнуудыг нь халж, оронд нь өөрийн хүмүүсээ тавьдаг хачин жишиг тогтчихлоо. Сүүлдээ энэ нь хэвийн үзэгдэл мэт болжээ. Уг нь төрийн алба бол мерит, тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэн нэгэн ямар нэгэн яамны удирдах албан тушаалд хүрэхийн тулд тасралтгүй ажиллаж байж мэдлэг, боловсрол, туршлагыг хуримтлуулсан хойноо дээшээ шат дараалалтай ахиж дэвших ёстой байдаг. Гэвч өнөөдөр хэн нэгэн сайд томилогдлоо. Тэр яаманд өөрийн гэсэн хүмүүсийг авдаг. Төрийн нарийнаар нь бүр сургууль төгсөөд 3 жил ч ажиллаагүй хүн авах тохиол энүүхэнд байдаг.

Тиймээс улс төрийн шахаагаар боловсон хүчнийг ажилгүй болгохгүй байх талаар Ерөнхий сайд салбар яамдын сайдуудтайгаа зөвшилцөх шаардлагатай байна. Одоо л асуудлыг таслан зогсоохгүй бол тун удахгүй хяналтаа алдаж магадгүй гэдгийг Ерөнхий сайдад сануулах хэрэгтэй биз.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com

Орхон аймгийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоожээ
Орхон аймгийн бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоожээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.