Шинэ хайртай учирсан жүжигчин Н.Мөнхсоёл гэнэтийн бэлгэнд уярав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 33 секунд
Шинэ хайртай учирсан жүжигчин Н.Мөнхсоёл гэнэтийн бэлгэнд уярав

Шинэ хайртай учирсан жүжигчин Н.Мөнхсоёл гэнэтийн бэлгэнд уярав

 

УДЭТ-ын жүжигчин, найруулагч Б.Тамиртай эхлүүлсэн амрагийн харилцаа нь дээд сургуулиа төгсөөд удаагүй байгаа залуухан бүсгүйг хормын зуурт л олонд таниулж өгсөн гэлцдэг. Адтай залуугийн хайр халамжинд умбан экс эхнэрт нь хэвлэлээр “чичлүүлж” явахдаа ч толгой гэдгэр байхыг хичээж ирсэн жүжигчин Н.Мөнхсоёл өмнө нь мөн л гэр бүлийн амьдрал зохиож байсан нэгэн.

Тиймдээ ч жүжигчин Б.Тамирын охинд өөрийн хүүхдээс ялгаагүй хандаж, төрсөн эхээс нь дутуугүй хайрлана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэж байлаа. Гэвч түүний хүсэл талаар болж, амрагийн сонголт нь сохор байсныг оройтоогүй дээрээ ухаарсан Н.Мөнхсоёл энэ харилцаандаа шууд л цэг тавьсан гэдэг.

Харин одоо уран бүтээлийн ажил ихтэй яваа жүжигчин бүсгүй маань шинэ хайр дурлалтай хэдийнэ учраад амжсан гэдгээ олонд “тайлагнаад” авлаа. Царайлаг сайхан бүсгүйг өөрийн болгох хүсэлтэй олон аавын хүүгээс ялгарч чадсан тэрхүү нууцлаг залуу нь хэн болохыг тэр бүр хүмүүс мэдээгүй байгаа. Гэхдээ жүжигчин бүсгүй маань өнөөдөр гэнэтийн бэлэг авснаа задалж “Үнэхээр супер гэнэтийн бэлэг. Хайртдаа маш их баярлалаа. Дандаа баярлуулж, эрхлүүлж байдагт чинь хайртай шүү” гэж мэдэгджээ.

Б.Содон

PHOTONEWS.MN

Сөрөг хүчин 76 гишүүнийг яаралтай цугларахыг шаардлаа
Сөрөг хүчин 76 гишүүнийг яаралтай цугларахыг шаардлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.