Амралтын өдрүүдэд Маршал таун орчмын замыг хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 12 секунд
Амралтын өдрүүдэд Маршал таун орчмын замыг хаана

Амралтын өдрүүдэд Маршал таун орчмын замыг хаана

Их Монгол  Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар, хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийхээр болжээ.

Тодруулбал,

-05 дугаар сарын 07-ны 23:00 цагаас 05 дугаар сарын 08-ны 06:00 цагт

-05 дугаар 08-ны 23:00 цагаас 05 дугаар сарын 09-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийнэ. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Дашрамд дурдахад, Их Монгол Улсын гудамжны 2.1км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.

БЗД-т 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажил хийв
БЗД-т 104 байршилд хүүхдийн тоглоомын талбай, тохижилт, ногоон байгууламжийн ажил хийв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.