Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 2 секунд
Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

Хаврын чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 11, аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо13, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо нэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо тав, Төрийн байгуулалтын байнгын хороо зургаа, Төсвийн байнгын хороо найм, Эдийн засгийн байнгын хороо долоо, Хууль зүйн байнгын хороо зургаа, УИХ дахь АН-ын бүлгээс 35, МАН-ын бүлгээс 12, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас60 гаруй төсөл санал болгосон байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлжээ. Мөн тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа аж. Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Гончигдорж, С.Бямбацогт нар асуулт асууж тодруулсны дараа байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм. УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөлд хуулиар хэлэлцэх хугацааг нь заасан хууль тогтоомжийн төслүүдээс гадна Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай, Хяналтын тухай, Нийтийн сонсголын тухай, Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн тухай/шинэчилсэн найруулга/, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай/шинэчилсэн найруулга/, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай зэрэг хуулийн төслүүд, түүнчлэн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг батлах тухай, Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд зэрэг хууль тогтоожийн төслүүдийг хэлэлцэхээр нэр зааж тусгасан байна.

Эх сурвалж: Unen.mn

 

Сексээс нуугдах хэрэггүй /Эротик өгүүллэг +18/
Сексээс нуугдах хэрэггүй /Эротик өгүүллэг +18/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.