УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 18 секунд
УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

УИХ-ЫН ГИШҮҮН Д.СУМЪЯАБАЗАР ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА

нийтлэсэн Admin

Screen Shot 2015-03-04 at 10.44.21 AMУИХ-ын намрын чуулган завсарласантай холбоотойгоор гишүүд өөр өөрийн тойрогтоо ажиллаж, иргэдийнхээ санал бодлыг сонсч эхлээд байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар өнөөдрөөс бүх хороодод хуваарийн дагуу уулзалт хийж эхэллээ. Тэрбээр энэ сарын 9-ийг хүртэл нийт 32 хорооны иргэдтэй уулзах бөгөөд 12, 13, 14, 15 дугаар хороо буюу нэгдүгээр хороолол, “Өнөр” бүсийн 1000 гаруй иргэнтэй уулзаж санал хүсэлт, санаа бодлыг нь сонслоо.

Түүнийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Нямбаатар болон Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтэс албадын дарга нар дагалдан иргэдийн асуултад хариулт өгч, ажил хэрэгтээ тусгахаар ажиллалаа.

Тус дүүргийн хувьд Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь амьдардаг, эмээлт, Баруун түрүүн, 361-ийн гарам, Жаргалант тосгон буюу хуучнаар Партизаны сангийн аж ахуй гээд өргөн уудам нутгийг хамардаг тул тэр хэрээр тулгамдсан асуудал их байдаг.

Уулзалтын үеэр 12 хорооны өндөр настан 84 настай Намсрайбаатар “21 Тэмүүжинтэй тооцох тооцоо гэж байна уу энэ төр засагт. Эмнэлгийн зориулалттай барилгыг дураараа аашилж өөрчилчихөөд одоо буцаагаад 21 тэрбум төгрөгөөр засч байна. Энэ мөнгөөр өөр хэрэгтэй олон зүйл хийж болох байсан шүү дээ. УИХ-ын гишүүн гэхээрээ төрийн мөнгийг дураараа сүйтгээд байж болдог юм уу. Энэ мөнгөөр эмнэлэг сургууль барьчихаж болох байлаа. Гэтэл энэ талаар дуугарч байгаа хүн нэг ч алга. Ийм ил цагаан юмны талаар нэг жаахан юм яримаар байх юм” гэлээ. Харин өндөр настан Хандсүрэнгийн зүгээс “Бид нэгдэж эвтэй баймаар байна. Хоёрдож үнэн баймаар байна. Бид улстөрчдийн худал ярианаас залхаж байна. Би таныг хэлж байгаа юм биш. Монгол улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гадаадын гаргаад явуулчихдаг. Энэ хэргээр үлгэр жишээ аваад манай компаниуд аль эсвэл өр зөөлөө төлөхгүй, татвар төлдөггүй болж хувирах юм биш үү. Дандаа худлаа ярьдаг, нэгнийгээ барилаа л гэдэг, сулаллаа л гэдэг, бид үнэхээр залхаж байна. Төрийн түшээд нь гадагшаа явахаараа л зээл, гуйлга гуйх юм. Бид чинь удам угсаагаараа хүнээс гуйлга гуйдаг улс байгаагүй юм шүү, бид баян Монголчууд” гэсэн хатуухан үгийг хэлээд авлаа. Түүнчлэн 12 дугаар хорооны өндөр настан Дүгэрсүрэн “Өнгөрсөн жил гурван гишүүнийг хамт уулзалт хийж байхад ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх талаар санал хэлж байсан. Үүний үр дүн сайн сонсогдсонгүй. Ноён уулыг ухах асуудал дээр иргэд их дургүйцэж, жагсаал цуглаан хийлээ. Гэтэл энэ талаар тоож байгаа хүн алга байна” гэсэн юм. Уулзалт цаашаа “Санал тоолдог хар машиныг ажиллуулахгүй байх талаар та эртнээс хэлж ярих хэрэгтэй”, “Ард түмнийг төлөөлж буй түшээд эдийн засгийг доройтуулж, дураараа загнасан өмнөх Засгийн газрын хүмүүстэй яагаад хариуцлага ярихгүй байгаа юм бэ”, “Хэдэн тэрбумаар нь идэж уучихсан том компаниудынхаа татварыг чөлөөлөөд байдаг хэрнээ насаараа ажил хийж татвар төлсөн ахмадуудынхаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулчихаж яагаад чадахгүй байгаа юм бэ” гэсэн ширүүхэн шүүмжлэлүүдээр өрнөв.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зүгээс “Бид дотоод эв нэгдэл, ойлголцлыг маш чухалчлах хэрэгтэй байна. УИХ-ын 76 гишүүний дотор эх орноо худалдах бодолтой нэг ч хүн байхгүй гэж би ойлгож байна. Хамгийн гол нь ард түмэнтэйгээ ойлголцож, нүүр тулж ярихгүй байгаагаас сөрөг ойлгот байгаа гэж хараад байна” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн гадаад иргэний тухайд “Уучлал хүртсэн гадаад иргэнээр бид заавал хохирлоо төлүүлнэ. Тэр хүн өршөөгдөөд яваад өгнө гэж байхгүй” гэсэн юм.

Тэрбээр цааш нь “Ахмадын тэтгэврийн талаар МАН-ын бүлгээс тодорхой санаачилгуудыг гаргаж ажилласан. Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж өгөх гэх мэт зүйлийг хадгалах ёстой гэсэн байр суурьтай ч байдаг. Манай бүлгийн дарга С.Бямбацог, УИХ-ын Н.Номтойбаяр, О.Содбилэг бид нар ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар бид анх санаачилж, ярьсан. Энэ тал дээр бид бууруулахын төлөө ажиллана. Цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар 2015 оны төсөвт манай нам санаачлаад 103 тэрбум төгрөгийг суулгасан. Үүнтэй холбоотойгоор 3 сарын 1-ээс нэмж байгаа. Одонгийн мөнгө, нярай хүүхдийн тэтгэмжийг хэвээр үлдээх тал дээр ч бид эерэг байр суурьтай байгаа. Гэтэл төв банкны зүгээс энэ бүх тэтгэмжийг тэглээд бүсээ чангалах бодлогыг оруулж ирсэн. Үүнийг бид зөвшөөрөхгүй. Манай дүүрэгт 100 цэцэрлэг шаардлагатай байна. Энэ мэт нийгмийн шаарлагатай зүйлсийг бид их хүчтэй шаардаж ажиллаж байгаа. Ахмадуудын ач санах тухай хууль дээр ч бид их анхаарч байгаа” гэсэн хариултыг өглөө.

Screen Shot 2015-03-04 at 10.43.02 AM

Screen Shot 2015-03-04 at 10.43.20 AM

Screen Shot 2015-03-04 at 10.43.32 AM

Screen Shot 2015-03-04 at 10.43.46 AM

Screen Shot 2015-03-04 at 10.43.56 AM

Screen Shot 2015-03-04 at 10.44.09 AM

Screen Shot 2015-03-04 at 10.44.21 AM

 

 

Транс Соко
Транс Соко "нуудгайгаа нуухаа байжээ"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.